MSports logo
FIBA Asia Cup 2025: Филиппиний шигшээ багийн лидер Justin Brownlee багаа шөвгийн 8-д шалгарууллаа
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 12

  • FIBA Asia Cup 2025: Филиппиний шигшээ багийн лидер Justin Brownlee багаа шөвгийн 8-д шалгарууллаа

    Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Саудын-Арабын Жедда хотод болж байгаа билээ. Тэмцээний хоёр болон гуравдугаар байраар шалгарсан багууд Плей-оффын тоглолт хийж хожсон баг нь шөвгийн 8-д шалгарна. 

    FIBA Asia Cup 2025: Филиппиний шигшээ багийн лидер Justin Brownlee багаа шөвгийн 8-д шалгарууллаа

    Тэмцээний C хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан тэмцээнийг зохион байгуулагч Саудын-Арабын шигшээ баг болон D хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Филиппиний шигшээ багуудын хооронд гал гарсан ширүүн тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхний хагас хоёр баг маш сайн хамгаалалт довтолгоог ээлж дараалан гүйцэтгэж 40:37 харьцаатай Филиппиний шигшээ багийн давамгайллаар өндөрлөв. Тоглолтын хоёрдугаар хагаст ч мөн адил хоёр багийн довтолгоо хамгаалалт сайн болж байсан бөгөөд дөрөвдүгээр үеийн сүүлийн 8,4 секунд дутуу байхад талбайн эзэн Саудын-Арабын шигшээ баг 79:76 харьцаатай хожиж байв. Гэсэн ч Филиппиний шигшээ багийн лидер Justin Brownlee итгэмээргүй алсын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэж 79:79 харьцаатай үндсэн цаг дуусаж нэмэлт цагт тоглолтын хувь заяа шийдэгдэхээр болов. Улмаар нэмэлт цагт гайхалтай тэнцүүлж чадсан Филиппиний шигшээ баг 95:88 харьцаатай хожил байгуулж тэмцээнийг зохион байгуулагч Саудын-Арабын шигшээ багийг тэмцээнээс хаслаа. 

    FIBA Asia Cup 2025: Филиппиний шигшээ багийн лидер Justin Brownlee багаа шөвгийн 8-д шалгарууллаа

    Тус тоглолтод Филиппиний шигшээ багаас багийн лидер Justin Brownlee гайхалтай байж 29 оноо 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж шигшээ багаа шөвгийн 8-д шалгаруулж чадлаа. Филиппиний шигшээ баг шөвгийн 8-д Ази тивийн хошой аварга хүчирхэг Австралийн шигшээ багтай тоглоно.

    FIBA Asia Cup 2025: Филиппиний шигшээ багийн лидер Justin Brownlee багаа шөвгийн 8-д шалгарууллаа

    Тэмцээний D хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Хятадын Тайвань болон C хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Йорданы шигшээ багуудын хооронд тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхний хагаст харилцан оноо авалцсан сонирхолтой тоглолт болсон бөгөөд Хятадын Тайваны шигшээ баг 39:35 харьцаатай илүүрхэв. Тоглолтын хоёрдугаар хагаст Хятадын Тайваны шигшээ багийн довтолгоо маш сайн байж эсрэг багаасаа олон оноо салж улмаар тоглолтын үндсэн цагт 78:64 харьцаатай Хятадын Тайваны шигшээ баг хожил байгуулж шөвгийн 8-д шалгарч чадлаа.

    FIBA Asia Cup 2025: Филиппиний шигшээ багийн лидер Justin Brownlee багаа шөвгийн 8-д шалгарууллаа

    Тус тоглолтод Хятадын Тайваны шигшээ багаас Adam Tsang Hinton сайн байж 18 оноо авч багаа тэргүүллээ. Тэднийг шөвгийн 8-д хүчирхэг Ираны шигшээ баг хүлээж байна.

    FIBA Asia Cup 2025: Филиппиний шигшээ багийн лидер Justin Brownlee багаа шөвгийн 8-д шалгарууллаа