Монгол улсын залуучуудын эрэгтэй шигшээ баг тэмцээний “А” хэсэгт орсон бөгөөд хэсэгтээ Малайз болоод Казакстан улсын шигшээ багуудтай таарсан.
Эхний тоглолтоо Казакстан улсын шигшээ багтай хийж 21:13 харьцаатайгаар ялалт байгуулсан бол дараагийн тоглолт Малайз улсын багтай тоглож 21:16 харьцаатайгаар ялалт байгуулж хэсгээсээ гарсан.
Эрэгтэй шигшээ баг “Stop 1”-н аваргын төлөөх тоглолтод Иран улсын шигшээ багийг 21:19 харьцаатайгаар хожиж “FIBA 3x3 Youth Nations League 2025 - Asia - Stop 1”-н авраг багаар тодорлоо.