Мягмар гарагт болсон Денвер Наггетс, Торонто Рэпторс багуудын тоглолтын сүүлчийн мөчид Скотти Барнс Йокичийн тохойнд цохиулж, баруун нүдний ойролцоох ясандаа хүнд гэмтэл авсан. Өнөөдөр шинжилгээний хариу гарсан ба түүнийг дор хаяж гурван долоо хоног талбайд гарахгүй хэмээн мэдэгджээ.
Мягмар гарагт Торонто Рэпторс баг Денвер Наггетст нэмэлт цагт 127:125-аар хожигдсон. Багийн од Скотти Барнс тоглолт дуусахаас сүүлийн мөчид будагтай талбайд бөмбөгний төлөө тэмцэх үедээ Никола Йокичийн тохойнд өртөж, баруун нүдээ хүнд бэртээсэн. Йокич Рэпторсын төвийн тоглогч Якобтой тэмцэлдэх үедээ зүүн тохойгоороо арагшаа эргэж, санамсаргүй байдлаар Барнсын нүдийг оножээ. Барнсыг тэр даруй сэлгээний суудалд суулгахыг хүссэн ч тэрбээр тоглолтыг дуусгахыг хүссэн гэнэ. Гэвч Рэпторс завсарлага авч, хувцас солих өрөө рүү явав.