MSports logo
Сагсан бөмбөгийн 3х3-ын төрөлд эмэгтэйчүүдийн шигшээ баг шөвгийн дөрөвт шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 30

  • Сагсан бөмбөгийн 3х3-ын төрөлд эмэгтэйчүүдийн шигшээ баг шөвгийн дөрөвт шалгарлаа

    Азийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр Тайландын шигшээ багтай хагас шигшээд шалгарах эрхийн төлөө тоглож 16-13 харьцаатай ялалт байгууллаа. Манай баг тус тэмцээний С хэсгийг тэргүүлэн гарч ирсэн бөгөөд хагас шигшээд шалгарахын төлөө Тайландын багтай тоглон ялалт байгууллаа. Тус тоглолтод Ө.Индра 6 оноо, Э.Нарангоо 4 оноо, Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг нар 3 оноо авч хагас шигээ тоглолтод тоглох эрхтэй боллоо. 

     Медалийн төлөөх тоглолтод Тайван, Энэтхэгийн шигшээ багуудын аль хожсонтой маргааш 16:25 цагаас тоглоно.