Уран гулгалтын төрөл нь энэ удаагийн өвлийн олимпийн үеэр дахин дэлхий даяар хамгийн их сонирхогчтой тэмцээнүүдийн нэг байх болно. “Сочи-2014”, “Пёнчан-2018” өвлийн наадмуудын ганцаарчилсан төрлийн аварга Ханю Юзүрү олимпийн аваргын сэнтийн төлөө гурав дахь удаагаа дайралт хийх болно. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд 1928 оноос хойш ийм амжилт гараагүй. Бээжингийн мөсөн талбайд түүний гол өрсөлдөгч дэлхийн хошой аварга Натан Чен байх юм.
УРАН ГУЛГАЛТЫН ОЛИМПИЙН ХОШОЙ АВАРГА Х.ЮЗҮРҮ ДАВТАГДАШГҮЙ АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛЖ ЧАДАХ УУ?
А
Админ
12 сарын 11