ESN – eSports Network болон MVGA (Mongolian Video Gaming Association) хамтран зохион байгуулсан “Mongolian Esports Awards 2025” арга хэмжээ амжилттай болж, Монголын цахим спортын оны шилдгүүд тодорлоо.
Өнгөрсөн жил тус арга хэмжээ онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байсан бол энэ жил анх удаа улаан хивс, ёслолын уур амьсгал бүхий хаалттай баярын арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байв.
Энэ жил нийт 10 үндсэн номинаци, мөн ESN-ээс олгодог 2 MVP шагналын эздийг тодрууллаа.






