Азийн шилдэг CS2 баг болох The MongolZ баг залуу, авьяастай цахим спортын тамирчдыг албан ёсоор өөрсдийн академидээ элсүүлж эхэлжээ. The MongolZ Academy нь ирээдүйн одуудыг бэлтгэх зорилготой бөгөөд залуус үндсэн багийн тоглогчдоос суралцаж, зөвлөгөө авах ховор боломжийн эзэд болно.
Б.Гарьдмагнай "bLitz", М.Содбаяр "Techno4K", Б.Өсөхбаяр "910", Б.Аюуш "mzinho", М.Азбаяр "Senzu" нар өөрсдийн олон улсын уралдаан тэмцээнээс олж авсан туршлагаа ирээдүй болсон залуу үеийн тамирчдад хуваалцахад бэлэн аж.
Өнгөрсөн онд The MongolZ баг гол ивээн тэтгэгч болох "1xBet Mongolia"-н дэмжлэгтэйгээр MESA Nomadic Masters Spring 2024, YaLLa Compass 2024, Thunderpick World Championship 2024 тэмцээнүүдэд түрүүлж, Perfect World Shanghai Major 2024-ийн плейоффт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Одоогоор Valve-ын дэлхийн чансаагаар 5-р байрт бичигдэж байгаа бөгөөд тус багийн шагналын сангаас олсон орлого 1.5 сая ам.долларт хүрч байна.