MSports logo
Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 9

  • Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд

    Монгол түмний баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний Их баяр наадам эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн наадмын хүчит бөхийн барилдаанд энэ жил 512 бөх эр бяр, хурц ухаан, хурд хүчээ сорин өрсөлдөнө. Өнгөрсөн баяр наадмаас хойш нийт жилийн дараа нийт бөхчүүд маань бүтэн жилийн дүнгээ тавиулахад ойрхон болоод байна.

    Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд

    Баяр наадмын өмнө Үндэсний бөхийн чансаагаар тэргүүлэгч 10 бөхийг танилцуулж байна. Чансаагаар тэргүүлэгч бөхчүүд яах аргагүй энэ жил Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг өнгөлөх нь дамжиггүй.

    10.Улсын Арслан Цэдэнсодномын Бямба-Отгон


    Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд

    Өвөрхангай аймаг, Төгрөг сум

    "Их Монголын Хүчтэн" дэвжээ

    Нутгийн Буян групп

    Барилга инженерийн цэргийн удирдах газар

    Энэ жил үзүүлсэн амжилтууд:

    -Наурызын баярт зориулсан барилдаан - Их шөвөг

    -Наурызын баярт зориулсан барилдаан - Их шөвөг

    -Арвайн Үндэс ХХК-ийн нэрэмжит, улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан - Түрүү

    -Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан - Их шөвөг

    9.Улсын Заан Мөнхтөрийн Лхагвагэрэл


    Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд

    Завхан аймаг, Яруу сум

    "Хилчин" спорт хороо

    ХЦ-0208 анги

    Жем Интернэйшнл ХХК

    Завхан Даян дэвжээ

    Энэ жил үзүүлсэн амжилтууд:

    -Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан Үзүүр түрүү

    -Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдаан - Түрүү

    8.Улсын Аварга Оргихын Хангай









    Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд

    Энэ жил үзүүлсэн амжилтууд:

    -Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан -Түрүү

    -Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан -Түрүү

    -Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан барилдаан -Үзүүр

    -Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан -Үзүүр

    7.Улсын Начин Чинчулууны Батчулуун





    Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд

    Хөвсгөл аймаг, Галт сум

    "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээ

    "Сүлд" спорт хороо

    Нуман Сүлд ХХК

    Энэ жил үзүүлсэн амжилтууд:

    -Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан, улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан Их шөвөг

    -Арвайн Үндэс ХХК-ийн нэрэмжит, улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан Үзүүр

    -Нийслэлийн иргэдийн баяр - Хүрээ цам даншиг наадам - Шөвгийн 16-д үлдсэн.

    6.Улсын арслан Баярсайханы Орхонбаяр










    Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд

    Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум


    • "Таван Хан" дэвжээ
    • "Алдар" спорт хороо
    • Атар Трейд ХХК
    • Апу ХК

    Энэ жил үзүүлсэн амжилтууд:

    -Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан, Монгол улсын начин Жадамбын Одсүрэнгийн нэрэмжит барилдаан Түрүү

    -Наурызын баярт зориулсан барилдаан - Түрүү

    -Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан Дунд Шөвөг

    -Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан, улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан Үзүүр

    -Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан барилдаан Түрүү

    -Арвайн Үндэс ХХК-ийн нэрэмжит, улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан Их шөвөг

    -Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан Их шөвөг

    -Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан Үзүүр

    -Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах, Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй барилдаан Үзүүр


    5.Аймгийн Арслан Даваасүрэнгийн Алтанцоож

    Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд

    Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум

    • "Хан Хэнтийн Аварга" дэвжээ
    • "Алдар" спорт хороо
    • ЗХ-014 анги
    • Юү Эл И ХХК
    • Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр

    Энэ жил үзүүлсэн амжилтууд:

    -Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан Их шөвөг

    -"Атар" хэвийн боовны нэрэмжит барилдаан -Үзүүр

    -Бест Буйдан ХХК-ийн нэрэмжит сугалаат барилдаан - Шөвгийн дөрөв

    -Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан Түрүү

    -Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах, Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй барилдаан - 7-д үлдсэн

    4.Аймгийн Арслан Нямдоржийн Өсөхбаяр



    Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд

    Сүхбаатар аймаг, Онгон сум

    • "Жавхлант" дэвжээ
    • "Хилчин" спорт хороо
    • ХЦ-0208 анги
    • Эвт Чулуу ХХК
    • Нэгдэл клуб
    • Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ

    Энэ жил үзүүлсэн амжилтууд

    -Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан Үзүүр

    -"Атар" хэвийн боовны нэрэмжит барилдаан Түрүү

    -Дашчойлин хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Их шөвөг

    -Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит барилдаан Түрүү

    -Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан, улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан Түрүү

    3.Аймгийн Арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар

    Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд

    Дундговь аймаг, Эрдэнэдалай сум

    • "Алдар" спорт хороо
    • ЗХ-034 анги
    • Апу ХК

    Энэ жил үзүүлсэн амжилтууд:

    -Дашчойлин хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Түрүү

    -Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан барилдаан Үзүүр

    -Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн 100 жилийн ойд зориулсан барилдаан Үзүүр

    -Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах, Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй барилдаан Түрүү

    2.Улсын Начин Энхтүвшиний Батмагнай

    Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд

    Баянхонгор аймаг Жинст сум


    • "Алдар" спорт хороо
    • Нэг Монгол ХХК
    • Хос Хаш Оюу ХХК
    • Гал Хонгор ХХК
    • Тэргүүн Богд дэвжээ

    Энэ жил үзүүлсэн амжилтууд:

    -Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан - Дунд шөвөг

    -Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан барилдаан - Түрүү

    -Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан барилдаан Их шөвөг

    -Бест Буйдан ХХК-ийн нэрэмжит сугалаат барилдаан Үзүүр

    -Чингэлтэй хайрханы хишиг барилдаан Үзүүр

    -Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаан Үзүүр

    -Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан Түрүү


    1.Улсын Заан Баярхүүгийн Бат-Өлзий

    Энэ оны бөхийн чансааг тэргүүлж, наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүд

    Ховд аймаг, Зэрэг сум

    • "Ховд" дэвжээ
    • "Аврагч" спорт хороо
    • Монтед Констракшн
    • ЗХ-034 анги
    • Асиан Сити ХХК
    • Батхаан Ойл ХХК

    -Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан Их шөвөг

    -Баянзүрх хайрханы хишиг барилдаан Үзүүр

    -Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан Дунд шөвөг

    -Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан барилдаан Түрүү

    -Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит барилдаан Их шөвөг

    -Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан Их шөвөг

    -Чингэлтэй хайрханы хишиг барилдаан Их шөвөг

    -Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаан Түрүү

    -Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, улсын начин Агвааны Норовын нэрэмжит барилдаан Түрүү

    -Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан Түрүү