2004.05.08-нд төрсөн. Ээж, дүү 2-тойгоо амьдардаг. Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Цагдаа болно оо гэж ярьдаг байсан ч бөмбөгөнд л их дуртай байлаа. Манай гэр бүлээс өвөө ширээний теннисний тамирчин, эмээ хөнгөн атлетикийн тамирчин байсан.
Хөлбөмбөг багаасаа л тоглодог байсан. Ухаан ороогүй байхдаа л бөмбөг өшиглөөд бариад л гүйж байдаг хүүхэд байсан гэдэг. Анх хөлбөмбөгөөр хичээллэж бэлтгэл хийх шалтгаан байгаагүй ч зүгээр л дуртай байсан болохоор Дэрэн клубт найзыгаа дагаж очиж байсан. Дэрэн клубийн давуу тал гэвэл бага насны хүүхдүүдэд гадагшаа явж өөр улс, клубийн багуудтай тоглож, эрт туршлагажих боломж олгодог гэж боддог. Одоо бол харин бэлтгэл тасардаггүй. Өөрсдийн талбайтай байгаа нь Монголд давуу гэж боддог. Би спортоор хичээллээд дасгал хөдөлгөөн бие махбодийн сайн ойлголттой болсон. Мэдээж эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай болсон. Багадаа жоохон уйланхай хүүхэд байсан болохоор спортоор хичээллэсэн нь сайнаар нөлөөлсөн гэж боддог.
10 жилээ Хөгжил цогцолборт суралцаж төгссөн. Одоогоор сургуульд сурахгүй байгаа. Гадагшаа явж сурах бодолтой. Мэргэжлийн хувьд удаан сууж хийдэг ажилд тийм ч дуртай биш болохоор спортоор хамааралтай мэргэжилд дуртай. Physical therapist ч юм уу фитнест их дуртай. Дасгал хийх дуртай болоод ч тэр үү "Fitness coach" болно гэж боддог.
Насанд хүрэгчдийн шигшээ багт 2022 онд Япон руу явж байсан. Албан ёсны тоглолт гэвэл 2023 онд Гүрж рүү явахад дуудагдаж байсан. 20 насны шигшээ багийн өмнөөс 6 тоглолтод орж байсан. Үндэсний шигшээ багийн өмнөөс 2 тоглолтод орсон. Хамгийн дурсамжтай тоглолт гэвэл Гүржийн эсрэг сэлгээгээр орж байсан тоглолт л байсан. Европын эсрэг Монголчууд анх удаа тоглосон учраас тэрүүхэндээ хөөрхөн догдолж байлаа.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад 2024.04.29-өөс 2024.05.31-нийг дуустал Plus эрхийн жилийн төлбөр ЕРДӨӨ 24000₮ болж хямдарсан байгаа шүү. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+50 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+150 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй
Найз охинтой. Эмэгтэй хүний халамжтай занд нь хамгийн их дуртай. Найз охин минь л надад таалагддаг. Бид хоёр бага ангид байхдаа найзууд байсан. 12-р ангид байхад манай ангид шилжиж ирээд буцаж таарч байлаа. Сургуулиа төгсөөд үерхэж эхэлсэн.
Чөлөөт цагаараа дасгал хийх, ном унших, найзуудтайгаа PC тоглох дуртай. Мөн найз охинтойгоо болзох дуртай.
Гадаадын 10 улсад очиж үзсэн. Швед хамгийн их таалагдаж байсан. Хүүхэд байсныг ч хэлэх үү бүх л юм нь сонин хачин, хөгжилтэй бас адал явдалтай гоё байсан.
Эмэгтэй хүний биед нэг өдөр орох боломжтой байсан бол хүүхэд хөхүүлж үзмээр санагддаг.
Супер хүчтэй байсан бол шилждэг хүчийг сонгох байсан. Хүссэн газраа очиж чаддаг болмоор байдаг.