Msports спортын нэгдсэн платформ нь спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн ААНБ-ыг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд нэг доороос авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа нэгдсэн веб сайт болон апплейкшн юм. Msports нь спорт сонирхогч, спортоор хичээллэгч нартаа зориулан Plus гишүүнчлэлийг бий болгосон. Жилд нэг удаагийн төлбөр төлж Plus гишүүн болсноор маш олон боломжийг хэрэглэгч нартаа олгож байгаа бол цаашид л олон олон үйлчилгээг төлөвлөн ажиллаж байна. Мөн бид хэвлэл мэдээллийн салбарт спортын төрөлжсөн мэдээллийн сайт болох зорилготойгоор дотоод гадаадын спортын мэдээ мэдээллийг нийтлэл, бичвэр, төрөл бүрийн видео хэлбэрээр хүргэхээс гадна Лайв статистикийг шинээр нэвтрүүлээд байна.
Msports аpp, web дотор • 500 гаруй клубийн хаяг байршил, мэдээлэл • Спортын дэлгүүр, лаунж, эмнэлгүүдийн мэдээлэл • Гишүүдийн бүртгэлийн систем • Тэмцээний нэгдсэн бүртгэл • Спортын контент, мэдээ мэдээлэл • Тэмцээний статистик, үр дүн • Видео хичээл, спортын зөвлөгөөн бичлэгүүд байдаг.
Спорт сонирхогч, хичээллэгч нарыг спорт клуб, сургалтын үйл ажиллагаатай танилцах, тухайн спортын төрлөөр хичээллэж үзэх, цаашид өөрт тохирсон спортын төрлөө олоход туслах зорилгоор гэрээт байгууллагуудтайгаа хамтран Msports апп татаад 24,000 төгрөг болж Plus гишүүн болсноор бүтэн жилийн турш гэрээт гишүүн клубүүдэд НЭГ НЭГ удаа үнэгүй үйлчлүүлэх боломжийг олгож байна. Спортыг үйлчилгээг иргэдэд ойртуулах, спорт сонирхогч нарыг нэмэгдүүлэх энэхүү үйлчилгээнд одоогийн байдлаар 50+ клуб, сургалт, тоглоомын төвүүд нэгдээд байна. Мөн спортын газрууд маань өөрийн клуб сургалтыг иргэдэд таниулах, спортын шинэ төрлөө таниулах зорилгоор НЭГ НЭГ удаа үйлчилгээнд нэмэгдсээр байна.
Plus гишүүн болсны бас нэгэн боломж бол - Msports-ын хамтран ажиллагч 150+ байгууллага маань эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, иргэдийг спортоор дамжуулан эрүүл чийрэг эрч хүчтэй болгоход дэмжлэг үзүүлэн msports-ын Plus гишүүдэд 5-65% хүртэлх хөнгөлөлт авах боломжийг олгож байна. Хүмүүс тэр бүр хямдрал, хөнгөлөлтөд итгэдэггүй, харин манай хамтран ажиллагч гишүүн байгууллагууд нь спортыг сурталчлах, хичээллэгч иргэдийг нэмэгдүүлэх, спортоор дамжуулан эрүүл чийрэг иргэдийг бий болгох зорилгын хүрээнд БОДИТ хямдрал, хөнгөлөлтийг үзүүлж байгаад бидний зүгээс ГҮНЭЭ талархаж байна.
Msports-ын Plus гишүүн болсноор онлайн видео хичээл, зөвлөгөөг апп-аар дамжуулан авах боломжтой юм. Бид гэрээт, мэргэжлийн багш дасгалжуулагч нарын оюун ухааны, шооны, шатрын, даамны, иогийн, спортын гэмтлийн, спортын хоол зүйн, эрүүл хооллолтын зэрэг онлайн видео хичээлийн санг хэдийн бий болгож одоогоор 9 төрлийн 200 гаруй хичээлийг байршуулсан. Цаашид спортын төрлийг нэмэгдүүлж, анхан, дунд, ахисан шат, спортын төрөл тус бүрт зориулсан хоол зүйн хичээл зэргийг тогтмол шинээр хэрэглэгч нартаа бэлтгэн хүргэн ажиллах болно. Plus гишүүн болсноор л дээрх видеонуудыг нэмэлт төлбөргүйгээр үзэх боломжтой шүү.
Msports платформ нь спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа спорт клуб, сургалт, спортын эмнэлэг, спорт лаунж, спорт дэлгүүр, спорт холбоодыг нэгтгэн спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ГАЗРУУД цэсэндээ байршуулсан. Та сонирхсон төрлөө сонгоод хаяг байршил, дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос авахаас гадна хүссэн сургалтдаа онлайнаар төлбөрөө төлөн бүртгүүлэх боломжтой. Ингэснээр та нэг доороос спортын олон төрлөөс, спортын нэг төрлийн олон клубүүдээс цаг алдалгүй олж, бүртгүүлэх боломжтой.
Msports-ын мэдээ, мэдээлэл нь • Гадаад, дотоодын спортын мэдээ мэдээллийг спорт сонирхогч нартаа бэлтгэн хүргэж байна. • Бид шинээр Лайв статистик, тэмцээний бүртгэл, үр дүнг шууд хүргэх системийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. • Нийтлэл болон бичвэр мэдээгээр • Reels бичлэгүүдээр дамжуулан спортын онцлох факт, мэдээллүүдийг бэлтгэн хүргэдэг. • Тамирчдын фактуудыг долоо хоногт 2 удаа постер зурган хэлбэрээр хүргэдэг. • Спортын онцлох үйл явдлыг ярилцлагаар • Онцлох тэмцээн уралдаан, спортын үйл явдлыг контент хэлбэрээр бэлтгэн хүргэж байна. • Спортын төрөл бүрийн контентийг 7 хоног 14 хоногийн давтамжтай бэлтгэн хүргэдэг. /sports cafe, спортс подкаст, тамирчны түүх зэрэг/
Msports нь 2021 оноос эхлэн спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа спортын нэгдсэн платформ нь. Бид спортын газрууд, гишүүдийг холбон спортоор хичээллэгч нарыг нэмэгдүүлэх, спортоор хичээллэх боломжийг олгох чиглэлд ажиллахаас гадна спортын хэвлэл мэдээллийн салбарын нэг хэсэг болон ажиллаж байна.
Msports-ын зорилго бол Спортын нэгдсэн платформоороо дамжуулан спортыг хэрэглэгч нарт ойртуулах, маш бага зардалаар маш олон боломжийг олон олон гишүүддээ бий болгох.
Msports-ын Plus member цаашид ямар боломжууд эдлэх вэ? Msports-ын Plus гишүүн болсноор спортын газруудад НЭГ НЭГ удаа үнэгүй үйлчлүүлэх, байнгын хөнгөлөлт авах, видео хичээл зөвлөгөөг одоо авч байгаа бол УДАХГҮЙ олон олон боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Бид MSPORTS CLUB – г гишүүддээ зориулан бүтээн байгуулах ажлаа эхлүүлээд байна. Энэхүү MSPORTS CLUB-д манай гишүүд нэмэлт төлбөргүйгээр үйлчлүүлэх боломжтой. Манай CLUB-д теннис бильярд зэрэг спорт тоглоомууд, хүссэн үедээ спортын тэмцээн уралдаан үзэх спорт лаунж, спортын кино театр, play station room, e sports room, тэр бүр тогтмол фитнест явж чаддаггүй хүмүүст зориулсан фитнес танхим байхаас гадна манай гэрээт багш нарын танхимын хичээлд тогтмол хамрагдах, тамирчид, дасгалжуулагчид, мэргэжилтнүүдтэй хамтарсан өдөрлөгт хамрагдах зэргээр олон олон боломжийг гишүүддээ зориулан ТӨЛӨВЛӨН ажиллаж байна. Msports 10 фактад буй дээрх үйлчилгээнүүдийг ПЛАС гишүүд маань бүтэн жилийн турш авах боломжтой шүү. Нийт спортоор хичээллэгч, сонирхогч нарыгаа МАНАЙ гишүүн болохыг уриалж байна.