MSports logo
Гандболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Франц Норвегийг хожиж, гурав дахь цомоо хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 19

  • Гандболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Франц Норвегийг хожиж, гурав дахь цомоо хүртлээ

    Дани улсын Хернинг хотод 2023 оны Гандболын эмэгтэйчүүдийн ДАШТ амжилттай үргэлжилж, 12-р сарын 18-нд шигшээ тоглолт Франц болон Норвегийн шигшээ багуудын хооронд явагдлаа. Аваргын цомоо хамгаалж буй Норвегичууд болон Токиогийн олимпын аварга Францын шигшээ багуудын хооронд 40 минутын турш хүч тэнцүү өрсөлдсөний эцэст Францын шигшээ 31:28-аар ялалт байгуулж 2023 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга болж байна. 2021 онд мөн тэд финалын тоглолтод учраа таарч байсан ба Норвегийн ялалтаар өндөрлөж байсан билээ. 

    2022 оны ДАШТ-нд мөн Норвегичүүд ялалт байгуулж, Францын шигшээ баг дөрөвдүгээр байр эзэлж байсан бол энэ удаа Францын ялалтаар өндөрлөлөө. Ийнхүү Францын эмэгтэй шигшээ 2023 оны ДАШТ-д ялалт байгуулж гурав дахь удаагаа аваргын цомоо өргөж байна. Тэмцээний эхний есөн минутад хоорондоо ширүүн өрсөлдөж хоёр баг харилцан оноо авцгааж байв. Тоглолтын 21 дэх минутад Францын ахлагч Эстелле Нзе Минко тэргүүллийг 3 болгон холдуулсан (17-14) ба 21 дэх минутад 2 онооны зөрүүтэй болж ойртов. Ийнхүү эхний хагас 20:17 оор Францын давамгайлалд өндөрлөв. 

    Гандболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Франц Норвегийг хожиж, гурав дахь цомоо хүртлээ

    Хоёрдугаар хагасыг Францчууд мөн сайн эхлүүлж 4 оноогоор холдсон ч тоглолт дуусахад 10 минут дутуу байхад Норвегийн шигшээ бууж өгөлгүй нэг онооны зөрүүтэй болгон ойртуулав. Энэ үед завсарлагын дараа гарч ирсэн Францын шигшээ дахин 4 оноо дараалан авснаар тэд ялалтыг ямар их хожихыг хүсэж байгаагаа харууллаа. Ийнхүү тоглолтын эцсийн мөчид 31:28 харьцаатайгаар ялалт байгуулсан ба Тамара Хорацек, Лена Гранвеау нар нийт таван удаа гоол оруулж Францын шигшээ багийн оноо авалтыг тэргүүлэн гурав дахь цомоо баяр хөөртэйгөөр гардан авлаа. 

    Гандболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Франц Норвегийг хожиж, гурав дахь цомоо хүртлээ