MSports logo
Дэлхийн 5 удаагийн аваргууд шинэ дасгалжуулагчтай боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 13

  • Дэлхийн 5 удаагийн аваргууд шинэ дасгалжуулагчтай боллоо

    Хөлбөмбөгийн өлгий нутаг Бразил улс дэлхийн хамгийн олон түрүүтэй буюу нийт 5 удаа (1958,1962,1970,1994,2002) түрүүлж байв. Бразилын шигшээ багийн хувьд сүүлийн жилүүдэд амжилт тааруухан, уналтад орсон гэхэд хилсдэхгүй байгаа учир нэгэн том шийдвэрийг гаргажээ. Өмнө нь зөвхөн нутгийн буюу Бразил дасгалжуулагчаар удирдуулж байсан бол энэ удаад Итали мэргэжилтэн Carlo Ancelotti-оор удирдуулах шийдвэр гаргасан байна. Өдгөө 65 настай Carlo Ancelotti-ийн хувьд өмнө нь шигшээ баг удирдаж үзээгүй ч клубийн түвшинд авч болох бүхий л цомыг хүртэж байсан асар туршлагатай дасгалжуулагч юм. Шилдэг дасгалжуулагчийн шагналыг 4 удаа ( 2006, 2014, 2021, 2023) хүртэж байсан нь түүний чадвар чансааг батлан харуулна.

    Клубуудийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт 5 удаа, клубүүдийн дэлхийн аваргад 3 удаа түрүүлж байсан агуу мэргэжилтэн билээ. Бразилын шигшээ баг Carlo Ancelotti-гээр удирдуулж, оролцох хийх эхний тоглолт нь Дэлхийн аваргын урьдчилсан шатанд Экуадор улсын шигшээ багийн талбайд зочлон тоглох тоглолт байх юм. Тус тоглолт зургаадугаар сарын 5-нд болох хуваарьтай байна.