MSports logo
Даллас Маверикс Драфтын лоттерейд ялах магадлал 1.8%-ийн боломжтой байжээ
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 13

  • Даллас Маверикс Драфтын лоттерейд ялах магадлал 1.8%-ийн боломжтой байжээ

    Өнөөдөр НБА-ийн 2025 оны драфтын сугалаа болж, ямар баг ирээдүйгээ сонгох, багтаа тус болох тоглогч авах вэ гэдгээ шийдэх чухал үйл явдал боллоо. Мэдээж сүүлийн жилүүдэд багууд "Танкдах" буюу хамгийн муу амжилттай баг нь нэгдүгээр байрыг сонгодог тогтолцоог устгаж, сүүлийн байруудад орсон багууд сугалаа явуулах шинэ журамд шилжсэн.

    Өнөөдөр Чикаго дахь МакКормик Плэйс Конвеншн Центрт зохиогдсон 2025 оны НБА-ын драфтын сугалаа зохиогдож Даллас Маверикс баг хамгийн хүлээлттэй байсан драфтын тэргүүн байрыг сонгосон юм.

    Сугалаа эхлэхээс өмнө Даллас Маверикс баг сугалаанд ялах магадлал 1.8% буюу хамгийн бага магадлалтай байсан ч тэд тэргүүн сонголт хийхээр боллоо. Энэ нь 1985 оноос явагдаж буй драфтын үйл ажиллагаанд ялж буй 4 дэх "Underdog" болж байна. Харин тэдний араас Сан-Антонио Спөрс 2-р байр, Филадельфиа 3-р байр, Шарлотт 4-р байр, Юта Жазз 5-р байр зэрэг нийт эхний тойргийн 14 сонголтуудыг аль баг авах нь тодорлоо.

    Даллас Маверикс Драфтын лоттерейд ялах магадлал 1.8%-ийн боломжтой байжээ

    Драфтын сугалаанд хэзээ ч хожиж байгаагүй Маверикс энэ жил Коллежийн эхний улиралдаа Дюкийг шөвгийн дөрөвт хөтөлж оруулсан , нэгдүгээр курсийн оюутан, аль хэдийн АНУ-ын шигшээд дуудагдаад амжсан Купер Флаггийг сонгох нь гарцаагүй.

    Флагг энэ улиралд Дюкт 19.2 оноо, 7.5 самбар, 4.2 оновчтой дамжуулалт дунджилсан ба 48.1%-тай дундын зайнаас, 38.5%-тай алсын зайнаас, 84%-тай чөлөөт шидэлт гүйцэтгэж байсан юм.

    6-р сарын 26-ны Пүрэв гарагт эхний тойрог, 6-р сарын 27-ны баасан гарагт хоёрдугаар тойргийн сонголтууд Брүүклин дахь Barclays Center-т зохион байгуулагдана.

    Даллас Маверикс Драфтын лоттерейд ялах магадлал 1.8%-ийн боломжтой байжээ