Спортын түүхэнд гэмтэл бэртэл гэдэг хэний ч хүсдэггүй зүйлсийн нэг билээ.
Лигийн түүхэнд төрөн гарсан гайхамшигтай шидэгчдийн нэг Damian Lillard-тай холбоотой таагүй мэдээ гарсан.
2025 оны 3-р сарын 25-нд Milwaukee Bucks багийн хамгаалагч Damian Lillard баруун шилбэндээ гүн венийн тромбоз (DVT) буюу бидний мэдэхээр цусны бүлэгнэл өвчнөөр оношлогдсон тухай баг нь мэдэгдсэн.
Тэрээр цус шингэлэх эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд энэ нь цусны бүлэгнэлтийг тогтворжуулсан байна. Энэхүү эмчилгээ хийх явцад тамирчин мөргөлдөх болон гэмтэх үед хэт их цус алдах эрсдэлтэй байдаг.
Одоогоор Damian Lillard дахин хэзээ талбайд гарах нь тодорхойгүй байна.