MSports logo
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол тамирчдын нэрс тодорлоо
  • М
    Мөнхбаясгалан

    3 сарын 24

  • Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол тамирчдын нэрс тодорлоо

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод энэ оны гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэл боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Аса аренад зохион байгуулагдах гэж байна.

    Ази тивийн 30 гаруй орны шилдэг тамирчид тулалдах энэхүү тэмцээнд манай улсаас 15 тамирчин оролцохоор болсон байна. Энэ тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцох тамирчдын нэрсийг Монголын боксын холбооноос албан ёсоор зарлалаа. 

    Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол тамирчдын нэрс тодорлоо

    Эрэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Б.Буяндалай, 65 кг-д Т.Энхтөр, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Барихаан, -90 кг-д Г.Энхсанаа, +90 кг-д Х.Бекнур нар оролцоно.

    Эмэгтэйчүүдийн  48 кг-д Э.Намуундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Номин-Эрдэнэ, 60 кг-д М.Намуун, 65 кг-д М.Цэцэгдарь нар тулалдахаар бэлтгэлээ базааж байна. 

    Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол тамирчдын нэрс тодорлоо

    Аса арена-д 10 хоног үргэлжлэх ААШТ-д дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, Энэтхэгийн боксчин Никат Зареен, Парисын олимпын аварга, Тайванийн Линь Юй-тин тэргүүтэй шилдгүүд оролцох оролцох бөгөөд Энэтхэгийн тамирчид “Алтан шонхор” цогцолборт бэлтгэлээ базааж байна.

    Манай улс өмнө нь хоёр удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авсан. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй ангиллыг хамтад нь зохион байгуулж байгаа анхны тохиолдол юм. 

    Гэрэл зургийг: Mongolian Boxing Federation