Цахим спорт CS GO2 төрлийн энэ онд зохион байгуулагдсан гурав дахь S tier-1 тэмцээн болох PGL Cluj-Napoca 2026 тэмцээн болоод өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд 1xBet-ийн албан ёсны түнш The MongolZ баг амжилттай оролцож топ дөрөвт шалгарч 43,000 долларын шагналын санг хүртсэн юм. Мөн тэд энэхүү тэмцээнд энэ тоглоомын аналистуудын гаргасан саналыг үгүйсгэж, өндөр амжилт үзүүлснээс гадна, Дэлхий даяар ямар том үзэгч, дэмжигчтэй баг вэ гэдгээ харуулж чадсан юм.
Дутуу үнэлэгдсэн шилдэг баг: The MongolZ багийн PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд үзүүлсэн амжилтууд
3 сарын 19
Хэсгийн шатад The MongolZ багийн үзүүлсэн гайхалтай тоглолтууд:
Манай залуус тэмцээний эхний тоглолтоо paiN багтай өрсөлдөж тэмцээнийг хожлоор эхлүүлсэн. Nuke дээр 7-13 харьцаагаар ялагдсан ч Mirage дээр 13-1, Dust2 дээр 13-2 харьцаагаар илт давуу ялалт байгуулж чадсан.
Дараагийн тоглолтод тэд Counter-Strike-ийн түүхэн дэх хамгийн хүчирхэг баг байж болох Франц улсын төлөөлөл Vitality багтай таарсан. Энэ тоглолтод тэд 1:2-ийн харьцаатай хожигдсоноор тэмцээнийг 1-1 амжилттай үргэлжлүүлэхээр болсон.
Ингэснээр тэд адил 1:1 амжилттай баг болох Украйны B8 багтай таарсан. Энэ тоглолт Nuke map дээр хоёр удаагийн нэмэлт раунд гарсан ширүүн тоглолтоор өндөрлөсөн. Энэ тоглолтод Өсөхбаяр буюу “910” сайн тоглолтыг үзүүлж 1.49 үнэлгээтэйгээр багаа ялалтад хүрэхэд том тус болсон.
Тэдний шигшээ шатад шалгарсан чухал тоглолтыг NAVI багтай хийсэн. Энэ тоглолтод багийн шинэ гишүүн cobrazera сайн тоглолтыг үзүүлж, Дэлхий дахинд өөрийгөө нотолж харуулсан тоглолтыг харуулж чадсан юм. Энэ тоглолтод The MongolZ баг 2:1 гэсэн харьцаатай хожил байгуулж 3-1 гэсэн амжилттай PGL Cluj-Napoca 2026 тэмцээний плэй-оффд шалгарсан юм.
PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хасагдах шатны тоглолтууд:
Хасагдах шатны эхний тоглолтоо The MongolZ баг Бразил улсын FURIA багийн эсрэг хийхээр болсон. Энэ тоглолт нь багийн гүшүүн cobrazera-ийн S tier зэрэглэлийн тэмцээний анхны тайзны тоглолт байсан юм. Хоёр багийн тоглолт 2:1 гэсэн харьцаатай манай залуучуудын ялалтаар өндөрлөж тэд хасагдах шат руу шалгарсан.
Хасагдах шатны тоглолтоо Vitality багтай өрсөлдөж 0:2-ийн харьцаатай хожигдол хүлээж тэмцээний гуравдугаар байрны тоглолт руу унасан юм.
Өмнө нь багууд шигээ дөрөвт хожигдвол тэмцээнийг 3-аас 4-р байранд дуусгасан, гэж үздэг байсан бол одооноос гуравдугаар байрны төлөө тоглолт хийдэг болсон. Ингэснээр The MongolZ баг гуравдугаар байрын төлөө MOUZ багтай тоглож 0:2-ийн харьцаатай хожигдож тэмцээнийг дөрөвдүгээр байран өндөрлүүлсэн.
The MongolZ багийн үзүүлсэн амжилт:
Энэхүү тэмцээнийг дөрөвдүгээр байранд өндөрлүүлсэн тэдний хувьд дөрвөн ялалт байгуулж, VRS болон Valve чансааны оноогоо цуглуулж чадсан. Тэд одоогоор Valve чансааны найм дугаар байр, World ranking чансааны есдүгээр байранд бичигдэж байна.
Энэ тэмцээнд cobrazera өөрийгөө өндөр зэрэглэлийн томоохон тэмцээнүүдэд өрсөлдөж чадна гэдгээ харуулсан. Мөн багийн шилдэг тоглогч 910 өөрийгөө шилдэг мэргэн буучдын нэг гэдгээ нотолж HLTV-ийн EVP шагналыг хүртсэн юм.
Энэ он гарснаас хойш The MongolZ багийн гаргаж байгаа амжилтууд, одоо үзүүлж байгаа тоглолтууд гээд энэ тэмцээнээс эхлэлтэй хэмээн бодож байна. Мөн The MongolZ багийн гаргах бүх амжилтуудад Дэлхий нийтэд байгаа дэмжигчид нь сэтгэлээсээ дэмжих болно.





