MSports logo
Х.Болдсүхийн тоглодог KCC Egis баг маргааш финалын цувралаа эхлүүлнэ
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 26

  • Х.Болдсүхийн тоглодог KCC Egis баг маргааш финалын цувралаа эхлүүлнэ

    KCC Egis KBL хагас шигшээд Wonju DB Promy-г буулган авч, цувралд 3:1-ээр хожсон юм. Wonju клубийн хувьд улиралд хожлоороо хүснэгтийг тэргүүлж байсан хүчтэй өрсөлдөгч байв.

     

    Финалд шалгарсан өөр нэг баг болох KT Sonic Boom KBL хагас шигшээд Чангвон LG Сакерсын эсрэг цувралд 3:2-оор ялалт байгуулсан байна. KCC Egis болон KT Sonic Boom нарын финалын цуврал 4-р сарын 27-д эхлэх ба бөгөөд финалын үр дүнд үндэслэн хоёр багийн EASL хэсэгт хуваагдахыг шийднэ.

    Х.Болдсүхийн тоглодог KCC Egis баг маргааш финалын цувралаа эхлүүлнэ

    KBL 2023-24 улирлын ялагч болон дэд аварга нь EASL-ийн 2024-25 улиралд өрсөлдөх гэнэ. Тодруулбал, KCC Egis болон Suwon KT Sonic Boom багууд Зүүн Азийн 2024-25 оны Супер лигийн улиралд шилдэг сагсан бөмбөгийн клубуудтай өрсөлдөх юм.

    Х.Болдсүхийн тоглодог KCC Egis баг маргааш финалын цувралаа эхлүүлнэ

    EASL-ийн гүйцэтгэх захирал Хенри Керинс, EASL тэргүүлэгч Марк Фишер нар 4-р сарын 25-нд KBL төвд болсон KBL Championship Media Day арга хэмжээнд оролцож, Зүүн Азийн супер лигт шалгарсан хоёр багт баяр хүргэжээ.

    Гүйцэтгэх захирал Хенри Керинс "Өнгөрсөн гуравдугаар сард EASL 2023-24 улирлын шигшээ дөрөвт шалгарч хоёр, гуравдугаар байрт шалгарсан SK болон Cheong Kwan-Jang клубүүд Солонгосын сагсан бөмбөгийн хүчийг харуулсан. Busan KCC Egis болон Suwon KT нар мөн EASL 2024-25 улиралд оролцохоор болсон тул "KBL-ийг багууд Азийн шилдэг багуудтай өрсөлдөх чадвартай гэдгээ дахин харуулна гэдэгт би эргэлзэхгүй байна" гэж хэлсэн байна.

    Х.Болдсүхийн тоглодог KCC Egis баг маргааш финалын цувралаа эхлүүлнэ

    KCC багийн эгнээнд Монгол тоглогч Х.Болдсүх тоглодог билээ. Тэрбээр 2020 оны драфтын эхний тойргийн 8-р сонголтоор Бусан KCC-гийн эгнээнд нэгдсэн юм. Х.Болдсүх нь Солонгосын дээд лигийн 2023-24 оны улирлын бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн тэмцээнд өрсөлдөж аваргаар тодорсон. 

    Солонгосын дээд лигийн финалын цувралын эхний тоглолт бямба гарагт 13:00 цагаас явагдана.