Парис-2024 олимпын наадмын хөлбөмбөгийн эрхийн олгох 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Өчигдөр тэмцээний шөвгийн наймд БНСУ, Индонезитой таарч тоглож, хожигджээ.
Пүрэв гарагт Катарт болсон Олимпийн эрэгтэй хөлбөмбөгийн сонгон шалгаруулах тэмцээнд БНСУ торгуулийн цохилтоор Индонезийн багт 11:10-оор хожигдож, хоёрдугаар хагаст шилдэг мэргэн бууч улаан карт авснаар Парис руу явах тасалбараа авч чадаагүй байна. Доха хотын Абдулла бин Халифа цэнгэлдэх хүрээлэнд болсон Азийн Хөлбөмбөгийн Холбооны (AFC) 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Ли Кан Хигийн цохилтыг Эрнандо Ари хаасны дараа Индонезийн 12 дахь бөмбөгчин Пратама Архан гоол оруулжээ.
Шилдэг гурван баг буюу финалд шалгарсан хоёр баг, гуравдугаар байрын төлөөх тоглолтын ялагч олимпийн эрхээ авах бол дөрөвдүгээр байрт шалгарсан баг Гвинейтэй тив хоорондын плей-оффын тоглолтод өрсөлдөх юм. БНСУ-ын шигшээ багийн хувьд тэмцээний хагас шигшээд хожигдсоноор, олимпын эрхээ авч чадсангүй.