Миннесота Тимбервулвс багийн сэлгээний тоглогч Наз Реид энэ улирлын шилдэг зургаа дахь тоглогчийн шагналыг хүртлээ. Тимбервулвс багийн түүхэнд уг шагналыг авсан анхны тоглогчоор бүртгэгдсэн байна. Тус шагналын шигшээ шатанд Сакраменто Кингс багийн Малик Монк, Милуоки Бакс багийн Бобби Портис нар шалгараад байсан ба Реид, Монкоос ердөө хоёрхон саналын зөрүүгээр шалгарсан байна. Реид 100 саналаас 45-ыг авсан бол Монк 43 санал авсан гэнэ.
Харин Бобби Портис, Лос Анжелес Клипперс багийн Нормэн Пауэлл, Богдан Богданович нар нэгдүгээр байрын нэг нэг санал авчээ. Түүхэндээ энэ шагналыг хүртсэн гурав дахь драфтаар орж ирээгүй тоглогч болсноороо онцлогтой .Өмнө нь Жон Старкс /1996-97, Даррел Армстронг /1998-99/ болсон ба Рэидийн энэ улиралд үзүүлсэн амжилтыг лигээс хүлээн зөвшөөрсөн явдал болжээ. Өдгөө 24 настай тэрбээр LSU сургуулийн нэгдүгээр курсийн оюутан байхдаа таван одтой элсэгч байсан ч биеийн жин болон биеийн хүчний дасгалууд дутмаг, мөн бүдүүлэг зан төлөвтэй хэмээн драфтаар 2019 оны драфтад сонгогдож чадаагүй юм.