Азийн 19 дэхь удаагийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эрэгтэй шигшээ баг анх удаа хүрэл медаль хүртлээ.
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ тоглолтууд өнөөдөр үргэлжилж 19:30 минутаас манай баг БНСУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөж 21-20 харьцаатай ялалт байгууллаа. Түүхэндээ анх удаа Азийн наадамд 3х3 төрлөөр өрсөлдөж медаль хүртсэн манай эрэгтэй шигшээ БНСУ-ын хүчирхэг багтай таарсан бөгөөд үндсэн цагт нөхөж хожин хүрэл медалийн болзол хангахаас гадна 3х3 төрөлд манай орон ямар өндөр хөгжилтэй байгааг батлан харууллаа. Тус тоглолтод Б.Сүхбат 10 оноо, М.Өлзийн-Оших 7 оноо, Л.Авирмэд 2 оноо, Ц. Батзаяа 2 оноо тус тус авлаа.
Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ
Ө
Өсөхбаяр
10 сарын 1