Наймд дахь өдрөө үргэлжилж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй шигшээ баг аваргын төлөө Катарын багтай тоглож 13-21 харьцаатай ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. 17:15 цагаас тоглох Тайван, БНСУ -ын шигшээ багийн аль хожигдсонтой 19:30 цагаас тоглох юм. Тус тоглолтод Б.Сүхбат 9 оноо, Л.Авирмэд 3 оноо, Ц.Батзаяа 1 оноо тус тус авсан бол багийн ахлагч М.Өлзий-Орших хараахан оноо авч чадсангүй.
Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй баг хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо
Ө
Өсөхбаяр
10 сарын 1