MSports logo
Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй шигшээ баг Тайваны багийг цаг дуусах мөчид хожсоноор мөнгөн медалийн болзол хангалаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 1

  • Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй шигшээ баг Тайваны багийг цаг дуусах мөчид хожсоноор мөнгөн медалийн болзол хангалаа

    Азийн 19 дэх удаагийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хагас шигшээ тоглолтууд үргэлжилж 16:25 цагаас манай эмэгтэй шигшээ баг Тайвантай багтай учраа тааран цаг дуусах мөчид 21:20 харьцаатай хожил байгууллаа. Тоглолт дуусахад 30 гаруй секунд дутуу байхад 20:18 аар хожиж явсан манай баг алдаа гарган эсрэг баг хоёр чөлөөт шидэлт хийн 20:20 дээр оноо тэнцэв. Эцсийн минутад Б.Ариунцэцэг довтолгоогоо алдсан ч хоёр дахь боломжийг Ц.Болорцэцэг үүсгэн цаг дуусах мөчид довтлох үедээ алдаа салган хоёр шидэлт гүйцэтгэх эрхтэй болж эхний шидэлтээ хийснээр 21:20 харьцаатай Тайваны багийг яллаа. Улмаар манай баг 19:00 цагаас Японы багийг хожсон зохион байгуулагч БНХАУ-ын багтай аваргын алтан медалийн төлөө тоглохоор боллоо. Тус тоглолтод Б.Ариунцэцэг 9 оноо, Ц.Болорцэцэг 6 оноо, Ө.Индра 5 оноо тус тус авсан байна.