MSports logo
FIBA сагсан бөмбөг тайлбарлагч Josh Bett: МУ-ын сагсан бөмбөгийн хөгжил маш хурдацтай өсч байна.
  • Э
    Энхмандах

    5 сарын 8

  • FIBA сагсан бөмбөг тайлбарлагч Josh Bett: МУ-ын сагсан бөмбөгийн хөгжил маш хурдацтай өсч байна.

    FIBA-ын албан ёсны тэмцээн болох BCL Asia лигийн тайлбарлагч Josh Bett Бишрэлт Металл болон Хасын Хүлэгүүд багийн аялан тоглолтуудыг тайлбарлах үеэрээ Монгол үгс ашигласан нь МУ-ын хөгжөөн дэмжигч нарын сэтгэлд хүрээд буй.

    Түүнтэй МУ-ын сагсан бөмбөгийн талаар болон BCL league-ын тайлбарын талаар ярилцлаа.

    FIBA сагсан бөмбөг тайлбарлагч Josh Bett: МУ-ын сагсан бөмбөгийн хөгжил маш хурдацтай өсч байна.

    Юуны өмнө та өөрийгөө манай уншигч нарт танилцуулах уу?


    ...Намайг Жош Бетт гэдэг. Би FIBA ​, сагсан бөмбөгийн аваргуудын лигийн Ази тивийн /BCL league/-ын тайлбарлагч... 


    Та гадаад тоглогчдын судалгааг хэрхэн хийдэг вэ? Ялангуяа Монгол тоглогчдын судалгааг яаж хийсэн бэ? 


    ...МУ-ын шигшээ баг FIBA-гийн Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд оролцох эрх авснаас хойш би Монголын сагсан бөмбөгийг ихээр сонирхож эхэлсэн.

    FIBA-гийн Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд Монголын багийн тоглолтыг тайлбарлах боломж надад олдоогүй ч шигшээ багийн тоглолт бүрийг үзсэн. Надад маш их сэтгэгдэл төрүүлсэн.

    Өмнө нь би Монголын сагсан бөмбөгийн талаар тийм ч сайн мэддэггүй байсан... 

    Хэдийгээр Монгол Улс ФИБА-гийн Азийн аваргын тэмцээнд оролцох эрх авч чадаагүй ч МУ-ын сагсан бөмбөгийн багт хүчтэй ахиц дэвшил гарч байгааг би олж харсан.

    Би Монголын шигшээ багийн өмсгөлд дуртай! 

    FIBA сагсан бөмбөг тайлбарлагч Josh Bett: МУ-ын сагсан бөмбөгийн хөгжил маш хурдацтай өсч байна.
    quote

    МУ-ын сагсан бөмбөгийн багт хүчтэй ахиц дэвшил гарч байгааг би олж харсан. Би Монголын шигшээ багийн өмсгөлд дуртай!

    FIBA сагсан бөмбөг тайлбарлагч Josh Bett: МУ-ын сагсан бөмбөгийн хөгжил маш хурдацтай өсч байна.

    Таны Монгол үг ашигласан тайлбарууд Монголын үзэгчдийн анхаарлыг их татаж байна. Тайлбарлах үгнүүдээ хэрхэн сонгосон бэ? Монгол хүн зааж өгсөн үү? 


    ...Намайг BCL Asia East-д тоглолт тайлбарлах хүсэлт өгөхөд надад Бишрэлт Металл болон Хүлэгүүдийн аль алинд нь тайлбар хийх боломж олдсонд үнэхээр их баяртай байсан. Бишрэлт металлын анхны тоглолт болохоос хоёр хоногийн өмнө Монгол хэл дээрх үндсэн хэллэгүүдийг сурах гэж оролдож эхэлсэн. Би YouTube ашигладаг ч бусад сувгаар Монголын соёл, түүхийн талаар их уншсан...


    ...Миний одоохондоо мэдэж байгаа үгс бол ...Сайн байцгаана уу, Зүгээр зүгээр, баярлалаа... Монголын сагсан бөмбөг бол үнэхээр сэтгэл хөдөлгөм байгаа...


     

    quote

    Монголын сагсан бөмбөг үнэхээр сэтгэл хөдөлгөм байгаа.

    FIBA сагсан бөмбөг тайлбарлагч Josh Bett: МУ-ын сагсан бөмбөгийн хөгжил маш хурдацтай өсч байна.

    Монголын сагсан бөмбөг сонирхогчдод хандаад мэндчилгээ дэвшүүлэх үү? баярлалаа.


    Монголын сагсан бөмбөг сонирхогчдод хандаж хэлэхэд: Та бүхний сагсан бөмбөгийн хүсэл тэмүүлэл надад маш их урам зориг өгч байгаа. Би та бүхэнтэй Улаанбаатарт болох BCL Asia East тэмцээнээр очиж уулзах болно.