MSports logo
NBA-ийн түүх дахин бичигдэх үү? Кавс, Бостон нар талбайн давуу талаа алдаж, хүнд байдалд орлоо
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 8

  • NBA-ийн түүх дахин бичигдэх үү? Кавс, Бостон нар талбайн давуу талаа алдаж, хүнд байдалд орлоо

    NBA-ийн Плэй-Офф-ын түүхэнд талбайн давуу талтай эхэлсэн цувралын эхний хоёр тоглолтдоо хожигдон хүнд байдалд орсон ч эргэн эрэлт хийж ялалт байгуулсан тавхан тохиолдол бүртгэгдсэн байдаг.

    1. Los Angeles Lakers vs San Francisco Warriors (1968/69)

    NBA-ийн түүх дахин бичигдэх үү? Кавс, Бостон нар талбайн давуу талаа алдаж, хүнд байдалд орлоо

    Los Angeles Lakers баг гэртээ эхний хоёр тоглолтод хожигдсон ч дараагийн дөрвөн тоглолтыг хожиж, цувралыг 4–2 харьцаагаар дуусгасан.

    Энэ нь NBA түүхэнд өөрийн талбай дээр эхний хоёр тоглолтод хожигдсон ч цувралыг хожсон анхны баг болон бичигдсэн юм. ,

    2. Houston Rockets vs Phoenix Suns (1993/94)


    NBA-ийн түүх дахин бичигдэх үү? Кавс, Бостон нар талбайн давуу талаа алдаж, хүнд байдалд орлоо

    Kevin Johnson, Charles Barkley нараар удирдуулсан Phoenix Suns баг эсрэг багийн талбайд эхний хоёр тоглолт хожсон ч цувралд ялагдал хүлээсэн.

    Энэхүү цувралд түүх бүтээсэн Houston Rockets баг улмаар 1993/94 улирлын аваргын цомыг хүртэж байсан түүхтэй.

    3. Dallas Mavericks vs Houston Rockets (2004/05)

    NBA-ийн түүх дахин бичигдэх үү? Кавс, Бостон нар талбайн давуу талаа алдаж, хүнд байдалд орлоо

    Техас мужийн багуудын хооронд өрнөсөн гайхалтай нэгэн цувралын нэг бол яах аргагүй энэхүү цуврал юм. 

    Tracy McGrady энэ цувралд 30+ оноо дунджилсан хэдий ч Dallas Mavericks багаас 5 тоглогч 13+ оноо буюу багаа тун жигд тоглосон нь тэдэнд давуу талын авч ирэн цувралд ялалт байгуулсан юм.

    4. Boston Celtics vs Chicago Bulls (2016/17)

    NBA-ийн түүх дахин бичигдэх үү? Кавс, Бостон нар талбайн давуу талаа алдаж, хүнд байдалд орлоо

    Dwyane Wade, Jimmy Butler, Rajon Rondo гэсэн их гурвалаар хүчээ зузаатгасан Chicago Bulls-с амжилт хүлээж байсан хэдий ч эд ирэн дээрээ байсан Isaiah Thomas тэргүүтэй Boston Celtics багийг цувралд хараахан хожиж чадаагүй юм. 

    Энэхүү эргэн ирэлт нь Boston Celtics багийн залуучуудын ирээдүйд хэрэгтэй маш том туршлага болсон.

    5. Los Angeles Clippers vs Dallas Mavericks (2020/21)

    NBA-ийн түүх дахин бичигдэх үү? Кавс, Бостон нар талбайн давуу талаа алдаж, хүнд байдалд орлоо

    Dallas Mavericks багийн бүрэлдэхүүнд Luka Dončić, Kristaps Porziņģis, Jalen Brunson нар тоглож байсан цаг үед тухайн улирлын плэй оффын эхний шатыг амжилттай эхлүүлсэн хэдий ч сайн төгсгөж чадалгүй улирлаа өндөрлүүлсэн. Тус цувралийн эхний хоёр тоглолтыг Даллас Клипперсийн талбайгаас хулгайлсан бол Кавай Леонард, Пол Жорж тэргүүтэй Клипперс багууд эргэн ирэлт хийж 4-3 харьцаатай буулгаж авч байжээ.

    Харин энэ жилийн Плэй-Офф тун өрсөлдөөнтэй болж байна. Тодруулбал Дорнод бүсийн 1-р байраар шалгарсан Кливлэнд Кавалиерс баг, 4-р байраар шалгарсан Индиана Пэйсерс багуудын эхний хоёр тоглолт эцсийн мөчид шийдэгдэж, Тайриз Халибөртөн тэргүүтэй Пэйсерсүүд хүчирхэг Кавалиерсийг талбай дээр нь хоёр удаа буулгаж аван томоохон шуугиан дэгдээгээд байна.

    Тэгвэл мөн Дорнод бүсийн 2-р байраар шалгарсан Бостон Селтикс, 3-р байраар шалгарсан Нью Йорк Никс багийг талбай дээр нь хүлээж авсан. Эхний тоглолт нэмэлт цагт шийдэгдэж Жэйлен Брансоны гайхалтай клатч тоглолтоор 108-105 харьцаатай Нью-Йорк Никс баг хожсон бол өнөөдөр мөн Аваргуудыг талбай дээр нь 91-90 харьцаатай буулгаж авлаа. Ийнхүү сагсан бөмбөг сонирхогч олон хүмүүсийн таамаг зөрж, цуврал тун сонирхолтой өрнөхөөр болж байна.

    Өнгөрсөн жилийн аварга Бостон Селтикс, энэ жил хүснэгтээ тэргүүлэгч Кливлэнд Кавалиерс багууд эргэн ирж, дээрх таван тохиолдлыг нэгээр нэмж чадах болов уу?