Манай улсад анх удаа зохиогдож буй Зүүн Азийн залуучуудын наадам “Ulaanbaatar-2023” нэрэн дор энэ сарын 16-наас эхлэн амжилттай үргэлжил байна. Сагсан бөмбөгийн 3х3 болон боксын спортоор тэмцээний нээлтийн тоглолтууд эхэлсэн ба одоогоор Жүдо, Бокс, Сагсан бөмбөгийн 3х3, Э-Спортын тамирчид шилдгээ тодруулж, Бадминтон, Хөлбөмбөг, Ширээний теннис, Волейбол, Таеквондо зэрэг спортууд үргэлжлэн явагдаж байна. Одоогийн байдлаар манай залуу тамирчид нийтдээ 8 медаль хүртээд байна.
Алтан медаль
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 44 кг - Тогтбаатарын Отгонжаргал
- 3х3 сагсан бөмбөг – Монголын эрэгтэй шигшээ баг
Мөнгөн медаль
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг -С.Мөнх-Оргил
Хүрэл медаль
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг - Х.Маралмаа
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг - Б.Мөнгөнхуяг
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг - Т.Ариунзаяа
- 3х3 сагсан бөмбөг – Монголын эмэгтэй шигшээ баг
- Боксын эрэгтэйчүүдийн 67 кг - Б.Очирдарь
Энэ амралтын өдрүүдэд тохиох тэмцээнүүдийн хуваарь болон хаана зохиогдох газруудын мэдээллийг хүргэж байна.
Бямба гарагт
- Бадминтон - МХБХ-ны Футзалын ордон 12:00
- Сагсан бөмбөг – Уран Ган Арена 15:00
- Бокс - Монгол бөхийн өргөө 15:00
- Хөлбөмбөг – Монголын Хөлбөмбөгийн холбооны талбай 17:00
- Ширээний теннис – Ган спорт төв 12:00
- Таеквондо – Степпе Арена 09:00
- Волейбол – Буянт Ухаа спортын ордон 15:00
Ням гарагт
- Хөнгөн Атлетик – Налайх дүүргийн хөнгөн атлетикийн талбай 10:00
- Бадминтон - МХБХ-ны Футзалын ордон 12:00
- Сагсан бөмбөг – Уран Ган Арена 17:00
- Хөлбөмбөг – Монголын Хөлбөмбөгийн холбооны талбай 12:30
- Ширээний теннис – Ган спорт төв 10:00
- Таеквондо – Степпе Арена 09:00
- Волейбол – Буянт Ухаа спортын ордон 15:00