MSports logo
ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн Волейболын дээд лигийг довтолгооны оноогоор тэргүүлж байна
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 14

  • ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн Волейболын дээд лигийг довтолгооны оноогоор тэргүүлж байна

    Монголын Волейболын шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн дээд лигийн шилдэг багуудын нэг Ahmedabad Defenders багт нэгдээд удаагүй байгаа билээ. Тус багийн хувьд 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Энэтхэгийн дээд лигт 2022 онд хүрэл медаль, 2023 онд аварга авч байсан баг юм. Мөн 2023 онд клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, зургаадугаар байрт орж байсан юм. 

    ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн Волейболын дээд лигийг довтолгооны оноогоор тэргүүлж байна

    2025 оны Энэтхэгийн дээд лигт нийт 10 баг цомын төлөө өрсөлдөж байна. Энэтхэгийн дээд лиг эхлээд удаагүй байгаа бөгөөд Ahmedabad Defenders баг дөрвөн тоглолт хийж, 3 хожил, 1 хожигдолтой хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна. Монголын шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Батсуурь гайхалтай тоглож байгаа бөгөөд Энэтхэгийн лигийг довтолгоогоор 50 оноо авч тэргүүлж байна. Мөн сүүлийн тоглолтын шилдэг тоглогчоор тодорсон байна.

    ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн Волейболын дээд лигийг довтолгооны оноогоор тэргүүлж байна