MSports logo
“ПАРИС-2024”-ЫН ДАРАА ОЛИМПИЙН ТОСГОНД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧДЫГ БАЙЛГАНА
  • А
    Админ

    2 сарын 25

  • “ПАРИС-2024”-ЫН ДАРАА ОЛИМПИЙН ТОСГОНД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧДЫГ БАЙЛГАНА

    Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг Парис 2024 олимпийн хотхонд байр өгөхөөр болсон тухай мэдээллэж банйа. Төслийн хүрээнд Сент-Дени, Иле Сен-Дени, Сен-Оуэн хотуудад эмэгтэйчүүд болон тэдний хүүхдүүдэд зориулсан байшин, орон сууцыг нөөцөлхөөр болжээ. 
    Францын засгийн газрын Жендэрийн эрх тэгш байдал, олон талт байдал, тэгш боломжуудын асуудал эрхэлсэн төлөөлөгч Элизабет Морено хэлэхдээ, “Парис2024” олимп, паралимп дууссаны дараа эмэгтэйчүүдэд туслах орон сууцыг олгоно. Хүчирхийллийн эсрэг тэмцэлд бүх нийгмийг дайчлах шаардлагатай" гэж хэллээ.

    Аливаа олимпийн наадам зохиогдсоны дараа нийгэмд ямаршуу үр нөлөө, өгөөж, өв уламжлалыг үлдээх вэ гэдэг чухал асуудлуудын нэг байдаг. Парис 2024 наадмын энэ амлалт хэр зэрэг үргэлжлэхийг харуулах онцлох шийдвэр болж байна. 
    Францын засгийн газар, “Парис 2024” зохион байгуулах хороо, Олон улсын олимпийн хороо (ОУОХ) болон Олон улсын паралимпийн хорооны албаны хүмүүс тосгонд зочилж, барилгын ажлын явцтай танилцсан юм. 
    Парис-2024 тэмцээний талбайн барилгын ажлыг хариуцсан “Solideo” компанийн ерөнхий менежер Николас Ферранд тосгоныг "яг хуваарийн дагуу" бэлэн болно гэж үзэж байна. 10-р сард Парис 2024 гэрээнд гарын үсэг зурснаар тосгоны зүрхэнд байрлах Citй du Cinema-ийн студиудын нэг хэсэг нь наадмын үеэр багийн болон тулааны спортын сургалтын төв болох болно. 
    ОУОХ-ны Зохицуулах комиссын дарга Пьер-Оливье Беккерс-Вьежант Олимпийн тосгоныг "үзэмжтэй" гэж магтсан. "Парис энэ наадмын амлалтыг биелүүлэх шатандаа явж байна. Энэ бол гайхалтай, гэхдээ бас хариуцлагатай, тогтвортой, хэрэгтэй зүйл" гэж тэрбээр нэмж хэлэв.