Эрэгтэйчүүдийн волейболын 21 дэх удаагийн ДАШТ өнөөдрөөс буюу 9-р сарын 12-с эхлээд 9-р сарын 28 хүртэл Филиппин улсын Pasay болон Quezon хотуудад явагдана. Эрэгтэйчүүдийн волейболын ДАШТ-д 32 улсын шигшээ багууд эрхээ авч оролцож, аваргын төлөө өрсөлдөнө. Анх 1949 онд зохиогдож байсан бөгөөд Зөвлөлт Холбоот улсын шигшээ баг зургаан удаа аварга авч, хоёр удаа мөнгөн медаль, гурван удаа хүрэл медаль хүртэж байсан бол өнгөрсөн ДАШТ-ий аварга Италийн шигшээ баг дөрвөн удаа аварга авч, нэг удаа мөнгөн медаль хүртэж байжээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн волейболын ДАШТ эхэлнэ
П
Пүрэвлхагва
9 сарын 12


Өнөөдөр эрэгтэйчүүдийн волейболын ДАШТ-ыг зохион байгуулж, анх удаагаа оролцож буй дэлхийн чансааны №82 Филиппиний шигшээ баг болон ДАШТ-д 11 дэх удаагаа оролцож буй дэлхийн чансааны №43 Тунисийн шигшээ багуудын тоглолтоор 21 дэх удаагийн ДАШТ эхэлнэ.

Өнөөдрийн тоглолтын хуваарь: 19:00 цагаас Филиппин-Тунис (А хэсэг)