MSports logo
Олон улсын тулаандчын эсрэг Монгол тулаанчид: "Хангарьд Кап" тэмцээн өнөөдөр 18:00 цагаас
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 13

  • Олон улсын тулаандчын эсрэг Монгол тулаанчид: "Хангарьд Кап" тэмцээн өнөөдөр 18:00 цагаас

    Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг "MGL-1 Fighting Championship тэмцээний 22 дахь аваргын бүсний төлөөх улаан "Khangarid Cup" нэрийн дор өнөөдөр 18:00 цагаас Аса Аренад эхэлнэ.

    Тус тэмцээнд монголын 11 тулаанчид болон Япон, БНСУ, Бразил, Казакстан, Нигери улсын тамирчид оролцох бөгөөд нийт 8 тулаан болох юм. Мөн тус тэмцээний шүүгчдээр Монгол, АНУ, Канад, Сингапурын мэргэжлийн шүүгчид ажиллана.

    Энэхүү тэмцээн нь олон улсын чадварлаг тамирчдыг монголдоо урьж, өрсөлдүүлэн, холимог тулааны ертөнц дэх Монгол Улсын байр суурийг бататгах зорилготой юм. 

    Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо нь 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, "MGL-1 Fighting Championship" аваргын бүсний төлөөх тэмцээнийг 21 удаа, мөн залуу тамирчдын ранк өсгөх "MGL-1 Fight Night" тулааныг 6 удаа зохион байгуулаад байгаа юм. 


     

    Олон улсын тулаандчын эсрэг Монгол тулаанчид: "Хангарьд Кап" тэмцээн өнөөдөр 18:00 цагаас

    Дээрх тэмцээнүүдээс төрөн гарсан монголын шилдэг тулаанчдын хувьд дэлхийн холимог тулааны томоохон холбоод болон АНУ-ын UFC, Ази номхон далайн орнуудын One Championship, Япон Улсын Deep, Gladiator, БНХАУ-ын JCK зэрэг холбоодуудад төрийн алтан соёмбот далбаагаа өргөн тулалдаж байна.

    Өчигдөр тулааны хувьд хамгийн чухал хэсэг болох жингийн үзлэг болсон ба манай 8 тулаанч амжилттай тэнцсэн бол 2 тамирчин хараахан жиндээ орж чадалгүй олон улсын дүрмээр шийтгүүлэн тулалдахаар боллоо. Мөн Казакстан улсаас оролцох байсан Kaizar Zhaugashar 57 кг-ын жинд Б.Отгонбаатартай өрсөлдөх байсан ч жин нь 67 кг байсан тулалдах боломжгүй болсон. Харин түүний оронд Б.Отгонбаатартай Монголын Кикбоксын тамирчин өрсөлдөхөөр боллоо.

    Ингээд та бүхэнд өнөөдөр болох тулаанд оролцох тамирчдын амжилт болон хуваарийг дэлгэрэнгүй хүргэж байна.

    Эхний тулаан

    🇲🇳Б.Цэндсүрэн vs 🇲🇳Б.Мөнхжаргал

    Олон улсын тулаандчын эсрэг Монгол тулаанчид: "Хангарьд Кап" тэмцээн өнөөдөр 18:00 цагаас

    "Khangarid Cup" тэмцээний эхний тулаан нь Шандас ММА клубийн тамирчин, мэргэжлийн холимог тулаанд 5 ялалт, 3 хожигдолтой Б.Цэндсүрэн болон Ширэн Бээлий, One Team клубийн тамирчин, мэргэжлийн холимог тулаанд 5 ялалт, 2 хожигдолтой Б.Мөнхжаргал нарын тулаанаар эхэлнэ.

    Хоёр тамирчин маань хоёулаа бокс суурьтай, Монгол улсын хөнгөн жингийн шилдэг тамирчид бөгөөд энэхүү тулаанд гал гарах нь ойлгомжтой юм. 

    Хоёр дахь тулаан

    🇯🇵Chihaya Zukquinhos vs 🇲🇳Г.Энхтулга


    Олон улсын тулаандчын эсрэг Монгол тулаанчид: "Хангарьд Кап" тэмцээн өнөөдөр 18:00 цагаас

    "Khangarid Cup" тэмцээний хоёрдох тулаан нь Япон улсын тамирчин, мэргэжлийн холимог тулаанд 12 ялалт, 5 хожигдолтой Chihaya Zukquinhos болон Skybar Fitness Club-ийн тамирчин, мэргэжлийн холимог тулаанд 3 ялалт, 2 хожигдолтой Г.Энхтулга нарын хооронд болно.

    Япон улсын тамирчин Chihaya нь мэргэжлийн холимог тулаанд нийт 17 тоглолт хийсэн, туршлагатай тамирчин бөгөөд Монгол улсын залуу тамирчин Г.Энхтулгад шаггүй сорилт болох нь дамжиггүй юм.

    Гурав дахь тулаан

    🇲🇳Г.Төрбаяр vs 🇳🇬Emmanuel Isuekpe

    Олон улсын тулаандчын эсрэг Монгол тулаанчид: "Хангарьд Кап" тэмцээн өнөөдөр 18:00 цагаас

    "Khangarid Cup" тэмцээний гуравдахь тулаан нь Эрдэнэт ММА клубийн тамирчин, мэргэжлийн холимог тулаанд 7 ялалт, 6 хожигдолтой Г.Төрбаяр болон Нигери улсын тамирчин, мэргэжлийн холимог тулаанд 3 ялалт, 4 хожигдолтой Emmanuel Isuekpe нарын хооронд болно.

    Монгол улсын тамирчин Г.Төрбаяр нь 1986 онд төрсөн бол өрсөлдөгч Нигери улсын тамирчин нь 1999 онд төрсөн бөгөөд 13 насны зөрүүтэй юм. Энэхүү тулааныг "Туршлага vs Залуу нас" гэж тодорхойлж болох юм. 

    Дөрөв дэх тулаан

    🇲🇳Э.Ганзориг vs 🇰🇷Park Sang Hyun

    Олон улсын тулаандчын эсрэг Монгол тулаанчид: "Хангарьд Кап" тэмцээн өнөөдөр 18:00 цагаас

    "Khangarid Cup" тэмцээний дөрөвдэх тулаан нь Batu Fighters клубийн тамирчин, мэргэжлийн холимог тулаанд 9 ялалт, 11 хожигдолтой Э.Ганзориг болон БНСУ-ын тамирчин, мэргэжлийн холимог тулаанд 9 ялалт, 6 хожигдол, 1 тэнцэлтэй Park Sang Hyun нарын хооронд болно.

    Хоёр тамирчин маань хоёулаа босоо тулаанд сайн, туршлага, ур чадвар ойролцоо тул энэхүү тулаанд гал гарах нь ойлгомжтой юм.

    Тав дахь тулаан:

    🇲🇳Б.Отгонбаатар vs 🇲🇳 Киксбоксын тулаанч


    Олон улсын тулаандчын эсрэг Монгол тулаанчид: "Хангарьд Кап" тэмцээн өнөөдөр 18:00 цагаас

    "Khangarid Cup" тэмцээний тавдахь тулаан нь Шандас ММА клубийн тамирчин, Япон улсын Gladiator холбооны 57 жингийн аварга, мэргэжлийн холимог тулаанд 5 ялалт, нэг ч хожигдолгүй Б.Отгонбаатар Казакстан улсын тамирчинтай тулалдах байсан ч дээр дурдсанчлан эсрэг тамирчин нь жиндээ орж чадалгүй хасагдсан. Улмаар MGL-1 холбооноос түүндтэй өрсөлдөх ижил жингийн Кикбоксын Монгол тамирчинтай маш түргэн тохиролцож тэдний тулаан явагдахаар боллоо.

    Зургаа дахь тулаан

    🇲🇳Ч.Дагийсүрэн vs 🇧🇷Caiona Batista Da Conceicao

    Олон улсын тулаандчын эсрэг Монгол тулаанчид: "Хангарьд Кап" тэмцээн өнөөдөр 18:00 цагаас

    "Khangarid Cup" тэмцээний зургаадахь тулаан нь Шандас ММА клубийн тамирчин, MGL-1 холбооны 66 кг жингийн аварга мэргэжлийн холимог тулаанд 9 ялалт, 2 хожигдолтой Ч.Дагийсүрэн болон Бразил улсын тамирчин, мэргэжлийн холимог тулаанд 15 ялалт, 6 хожигдолтой Caiona Batista Da Conceicao нарын хооронд болно.

    Манай шилдэг тамирчин, MGL-1 66 кг жингийн аварга Ч.Дагийсүрэн маань Бразил улсын туршлагатай тамирчинтай гал асаасан тулаан хийх нь ойлгомжтой юм.

    Долоо дахь тулаан

    🇲🇳П.Содномдорж vs 🇰🇿Yelzhan Aliaskar

    Олон улсын тулаандчын эсрэг Монгол тулаанчид: "Хангарьд Кап" тэмцээн өнөөдөр 18:00 цагаас

    "Khangarid Cup" тэмцээний долоодахь тулаан нь Ширэн Бээлий, Мазаалай клубийн тамирчин, MGL-1 холбооны 70 кг жингийн аварга мэргэжлийн холимог тулаанд 6 ялалт, 3 хожигдолтой П.Содномдорж болон Казакстан улсын тамирчин, мэргэжлийн холимог тулаанд 10 ялалт, 4 хожигдол, 1 тэнцэлтэй Yelzhan Aliaskar нарын хооронд болно.

    Манай шилдэг тамирчин, MGL-1 70 кг жингийн аварга П.Содномдорж маань Казакстан улсын туршлагатай тамирчинтай гал асаасан тулаан хийх нь ойлгомжтой юм.

    ОРГИЛ ТУЛААН Буюу 61 кг-ын аваргын бүсний төлөөх тулаан

    🇲🇳Ш.Одсүрэн vs 🇲🇳Б.Шинэбаатар

    Олон улсын тулаандчын эсрэг Монгол тулаанчид: "Хангарьд Кап" тэмцээн өнөөдөр 18:00 цагаас

    Khangarid Cup" тэмцээний наймдахь буюу MGL-1 Fighting Championship 61 кг жингийн аваргын бүсний төлөөх оргил тулаан нь ДХИС, Ширэн Бээлий, One Team клубийн тамирчин, ОХУ-ын Ippon Primory холбооны аварга, мэргэжлийн холимог тулаанд 5 ялалт, нэг ч хожигдолгүй Ш.Одсүрэн болон Шандас ММА клубийн тамирчин, Япон улсын Gladiator холбооны аваргын бүсний төлөө тоглох болзолоо хангасан, мэргэжлийн холимог тулаанд 4 ялалт, мөн нэг ч хожигдолгүй байгаа Б.Шинэбаатар нарын хооронд болно.

    Хоёр тамирчин маань хоёулаа мэргэжлийн холимог тулаанд нэг ч ялагдалгүй байгаа. Харамсалтай нь Ш.Одсүрэн өчигдөр жиндээ орж чадаагүйн улмаас олон улсын дүрмийн дагуу Шар карт, болон цалингаар торгуулан тус тулаанд оролцоно. Ялалт байгуулсан ч тэрбээр Бүсний эзэн болохгүй юм.

    Аваргийн бүс



    Олон улсын тулаандчын эсрэг Монгол тулаанчид: "Хангарьд Кап" тэмцээн өнөөдөр 18:00 цагаас

    Энэ удаагийн MGL-1 холбооны аваргын бүсэнд шинэчлэл хийж, цоо шинэ өнгө төрхтэйгөөр олон улсын стандартын дагуу хийгджээ.

    Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны зүгээс энэ жил олон улсын чанартай 2 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхнийх нь “Khangarid Cup” бол дараагийн тэмцээн нь 11 сард болох товтой байна.

    “Khangarid Cup” тэмцээнийг NTV телевиз орон даяар шууд дамжуулна. Тэмцээний тасалбарыг Ticket.mn-ээр борлуулж байгаа аж.

    Тасалбар худалдан авах линк: https://ticket.mn/event/2643