Оклахома Сити Тандер болон Денвер Наггетс багууд өнөөдөр өрнөд бүсийн хагас шигшээ цувралын дөрөв дэх тоглолтоо хийлээ. NBA-ийн хамгийн залуу баг аваргын туршлагатай багийн эсрэг эхний тоглолтод хожигдож, талбайн давуу талаа алдан 2-1 харьцаатай хожигдож байсан ч өнөөдрийн тоглолтод 92-87 харьцаатай тун чухал тоглолтод хожил байгуулан Өрнөд бүсийн хагас шигшээ цуврал тэнцэж байна. Өнөөдөр Тандерийн супер од Шай Гилжиус-Александр 25 оноо авсан ба 4-р үед тус онооныхоо 9-ийг авч, өмнөх тоглолтод нэмэлт цагт ялагдаад байсан багаа 3:1 гэсэн хар нүхэнд орох эрсдэлээс аварч чадлаа.
Тандер багийн дасгалжуулагч Марк Дайгно:
"Бид өнөөдөр бүх хүчээ ашиглаж, хүн бүрийг идэвхитэй байлгахын хичээж байна" хэмээн тоглолтын дараа мэдэгдсэн байна.
Дөрөвдүгээр үеийн эхэнд найман оноогоор хожигдож байсан ч Кэйсон Уоллес, Аарон Уиггинс нарын нөлөөгөөр 11:0 гэсэн ран гүйцэтгэж, Оклахома Сити 75:73-аар тэргүүлэв. Улмаар багийн од Шай-ийн ээлж дараалсан хүчтэй цохилтуудаар Оклахама Сити цувралын ээлжит хожлоо авсан байна.