Энэ улирлын хамгийн өндрөөр үнэлэгдсэн тоглогчоор нэрлэгдсэн Тайриз Халибөртөн тэргүүтэй Индиана Пэйсерс Дорнод бүсийн ФИНАЛД шалгарахад ганцхан хожил дутуу үлдлээ. Өнөөдөр болсон цувралын дөрөв дэх тоглолтын эхний үед Пэйсерсийн гол тоглогч Матурин болон Кавсын гол хамгаалагч Хантер нар хоорондоо муудалцаж, Матурины үйлдэл зүй бус гэж үзэн талбайгаас хөөгдөв.
Кливлэнд Кавальерс, Индиана Пэйсерс багуудын цувралд юу болоод байна?
5 сарын 12


Матурингүй Пэйсерст асуудал байсангүй. Эхний хагаст 41 онооны зөрүү үүсгэж, Плэй-оффын түүхэн дэх хамгийн олон онооны зөрүү үүссэн эхний хагас болж бүртгэгдлээ.
Эхний хагаст мөн 80 оноонд хүрсэн нь түүхэн дэх 10 дахь тохиолдол болсон ба ОКС энэ долоо хоногт 87 оноог эхний хагаст авсан нь хамгийн дээд амжилт болсон юм.

Донаван Митчелл эхний хагаст бэртэл аван талбайг орхилоо. Хэдий хоёрдугаар хагаст багтайгаа нэгдсэн ч өмнөх зүүн шагайны бэртэл нь сэдэрсэн тул дахин талбайд гарч чадсангүй. Түүний тав дахь тоглолтод эргэн ирэх нь эргэлзээтэй хэвээр.

Ийнхүү 129-109 харьцаатай ялалт байгуулснаар Индиана цувралд 3-1 харьцаатай тэргүүлж эхэллээ. Ийм харьцаатай баг 95.6%-тай цувралд ялалт байгуулдаг. 3-1 харьцаанаас эргэж ирэн цувралд ялсан ердөө 13 /4.4%/ тохиолдол НБА-д байдгаас бүсийн хагас шигшээд эргэж ирсэн таван тохиолдол бүртгэгджээ. Хамгийн сүүлд Денвер Наггетс 2020 онд хоёр удаа 3-1 харьцаанаас эргэж ирсэн ба түүний нэг нь Донаван Митчелл тэргүүтэй Юта Жаззын эсрэг эргэн ирж байжээ.
Индиана бүсийн аваргад шалгарч чадвал тэд ийнхүү хоёр дахь жилдээ дараалан Бүсийн аваргад өрсөлдөнө. Энэ нь тэдний хувьд 10 дахь амжилт болж бүртгэгдэх юм. Харин аваргын төлөө ердөө ганцхан удаа домогт Режжи Миллерээр ахлуулан гарч ирсэн ч 2000 онд Шак, Коби нарт 6 тоглолтод ялагдсан байдаг.

Донаван Митчеллийн "Хараал" үргэлжилэх үү?

2017 онд Юта Жаззд драфтаар орсноос хойш
2017-2018 Бүсийн 5-т, Бүсийн хагас шигшээд Хьюстонд 4-1
2018-2019 Бүсийн 5-т, эхний шатанд Хьюстонд 4-1
2019-2020 Бүсийн 6-д, эхний шатанд Денверт 4-3
2020-2021 Бүсээ Тэргүүлсэн, Бүсийн хагас шигшээд Клипперст 4-2
2021-2022 Бүсийн 5-т, Эхний шатанд Кавст 4-2
2022 онд буурь сэлгэж Кливлэнд Кавальерст нэгдэн
2022-2023 Бүсийн 4-т, Эхний шатанд Никст 4-1
2023-2024 Бүсийн 4-т, Бүсийн хагас шигшээд Бостонд 4-1
2024-2025 Бүсээ Тэргүүлэв. Эхний шатаа давсан тэд яг одоо Индиана Пэйсерст 3-1 харьцаатай хожигдож явна.