MSports logo
The MongolZ баг Плэй-Оффын 6-р байраас тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 23

  • The MongolZ баг Плэй-Оффын 6-р байраас тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо

    Цахим спортын CS2 төрлийн өндөр зэрэглэлийн "IEM Melbourne-2025" тэмцээний Плэй-Оффын байрлалын төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр 15:00 цагаас манай The MongolZ баг А хэсгийн аваргын төлөө, цаашлаад тэмцээний хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Германы MOUZ багтай учраа тааран өрсөлдлөө. Эхний мап-д Mirage-ийг манай баг сонгосон ч 13-9 харьцаатай ялагдал хүлээсэн. Хоёр дахь мап-д MOUZ Nuke-ийг сонгож, 13-7 харьцаатай ялснаар 2-0 харьцаатайгаар The MongolZ баг ялагдал хүлээлээ. Ийнхүү MOUZ баг хагас шигшээд шууд шалгарсан бол The MongolZ баг тэмцээний шөвгийн зургаагаас тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо.

    А хэсгээс 2-р байраар шалгарсан тэд B хэсгийн 3-р байраар шалгарсан баг буюу Natus Vincere, Team Liquid багуудын аль ялсантай өрсөлдөнө. Тус багуудын тоглолт тун яг одоо эхэлж байна.


    The Mongolz багийн хамтран ажиллагч 1xbet.