MSports logo
Ширээний теннисийн "Үндэсний Дээд лиг"-ийн 17 дахь удаагийн медальтнууд маргааш шагналаа гардаж авна
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 22

  • Ширээний теннисийн "Үндэсний Дээд лиг"-ийн 17 дахь удаагийн медальтнууд маргааш шагналаа гардаж авна

    Монголын ширээний Теннисийн холбооноос зохион байгуулдаг "Үндэсний Дээд лиг"-ийн 17 дахь улирлын аваргууд өчигдөр тодорлоо.

    Монголын ширээний теннисний холбооны үндэсний дээд лигийн XVII удаагийн тэмцээний аваргын цуврал тун сонирхолтой эцсийн мөч хүртэл үргэлжилж, Сүхбаатар аймаг Цайрт Минерал клуб, Төмөр Өргөө клубийг цувралд 2-1 харьцаатай буулгаж авснаар аваргын Цом өргөхөөр болсон. Г.Чинтөгс эзэнтэй Б.Содболор дасгалжуулагчтай Сүхбаатар аймаг Цайрт Минерал ХХК багт улиралд 4-р байраар шалгарсан ч хагас шигшээд УБ Синема клубыг ялж, финалд Төмөр Өргөөг ялан алтан медаль хүртэж байна.


    Ширээний теннисийн "Үндэсний Дээд лиг"-ийн 17 дахь удаагийн медальтнууд маргааш шагналаа гардаж авна

    Харин Мөнгөн медалийн эздээр Ц.Гантулга эзэнтэй Б.Баярмагнай дасгалжуулагчтай Дорноговь аймаг Төмөрт өргөө ХХК баг тамирчид шалгарлаа. Тэд Улиралд 3-р байраар шалгарч, хагас шигшээд Итгэл Санхүү-Мастерс клубийг 2-1 харьцаатай буулган авч Аваргын цувралд шалгарсан билээ.

    Ширээний теннисийн "Үндэсний Дээд лиг"-ийн 17 дахь удаагийн медальтнууд маргааш шагналаа гардаж авна

    Хүрэл медалийг Б.Ганбаатар эзэнтэй Я.Бэгз ахлагчтай Итгэлт санхүү - Мастерс клуб баг шалгарлаа. Тэд улиралд 2-р байраар шалгаран эхний шатанд хожигдсон ч Хүрэл Медалийн төлөө УБ Синема клубыг 2-0 харьцаатай илүүрхэн Үндэсний Дээд лигийн хүрэл медалийн эзэд болж байна.


    Ширээний теннисийн "Үндэсний Дээд лиг"-ийн 17 дахь удаагийн медальтнууд маргааш шагналаа гардаж авна

    Үндэсний Дээд лигийн Медальтнуудад маргааш буюу 04-р сарын 03-ны өдөр Сүхбаатарын талбайд болох "Хангарди 2025" спортын өдөрлөг дээр Шагналыг ёслол төгөлдөр гардуулах болно.