Сүүлийн 20 жилийн хугацаанд Аваргуудын Лигийн шөвгийн наймд зөвхөн Европын топ 5 лигийн багууд (Англи, Испани, Герман, Итали, Франц) шалгарсан тохиолдол ердөө хоёрхон удаа буюу 2016/17 болон 2019/20 оны улирлуудад бүртгэгдэж байсан.
Харин энэ улирал буюу 2024/25 онд гурав дахь удаагаа энэхүү ховор тохиолдол дахин давтагдлаа.
* Premier League - Arsenal, Aston Villa
* La Liga - Real Madrid, Barcelona
* Bundesliga - Bayern Munich, Borussia Dortmund
* Serie A - Inter Milan
* Ligue 1 - Paris Saint-Germain
Энэ нь зөвхөн тоо үзүүлэлтийн хувьд сонирхолтой биш юм. Харин эсрэгээрээ өрсөлдөөн ширүүсэж, ирэх тоглолтууд илүү сэтгэл догдлом, хэн нь ч түрүүлж магадгүй нөхцөл байдал биднийг хүлээж байна.
Спортыг дэмжигч - Heineken MN
"Жинхэнэ галзуу фанатуудын төлөө"