Чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 16-нд эхэлсэн бөгөөд Сербийн Белград хотын “Штарк арена” спортын ордонд бүх жингийн барилдаанууд амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож дахин хоёр мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал 72 кг-ын жинд барилдсан ОУХМ Энх-Амарын Даваанасан Польш, Болгар, Казахстаны тамирчдыг буулган авч Дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ. Улмаар АНУ-ын залуу бөх Дэлхийн аварга Амит Элорт 8:2 оноогоор ялагдаж мөнгөн медалийн болзол хангалаа.