MSports logo
Парис 2024 олимпын нээлтийн ёслолын бэлтгэл ажлыг энэ оны эцэс гэхэд дуусгана
  • Б
    Бэлгүүн

    9 сарын 21

  • Парис 2024 олимпын нээлтийн ёслолын бэлтгэл ажлыг энэ оны эцэс гэхэд дуусгана

    Ирэх жил Парист болох Олимпын наадмын нээлтийн бэлтгэл ажил энэ оны эцэс гэхэд дуусах төлөвтэй байна. Парис 2024-ийн брэнд, бүтээлч байдал, оролцоо хариуцсан захирал Тьерри Ребул 7-р сарын 26-нд ирэх жилийн олимпын нээлтийн зохион байгуулалт, аюулгүй байдал, урлагийн талыг хослуулахын тулд олон хүчин зүйлтэй тулгарч байгаагаа илэрхийлэв. Бэлтгэл сургуулилтын зарим хэсгийг хаалттай хаалганы цаана хийх боловч Ёслолын бусад хэсгүүдийг ил болгоно гэв. Нээлтийн ёслолыг зохион байгулагчид Парисын Сена мөрний эрэг дагуу хийж, олимпын түүхэнд байгаагүй өвөрмөц, олон нийт рүү чиглэсэн нээлтийн ажиллагааг хийхээр төлөвлөж байгаа билээ.  Ребул хэлэхдээ "Нээлтийн ёслол хүн амыг бүхэлд нь буюу Сена мөрний эрэг дээрх болон ТВ-ийн өмнө байгаа хүмүүсийг бүгдийг нь хамруулсан зохиолтой байх ёстой. Хүн бүр шоу үзэх болно.Аливаа наадам арга хэмжээ ихэвчлэн дэлхий даяар телевизээр үзэж байгаа үзэгчид рүү чиглэж хийгддэг. Харин энэ удаад бид бүх нийтийг хамруулах зорилготой. Өчигдөр бид анхныхаа камерын зураг авалтыг хийсэн. Одоогийн байдлаар бид энэхүү ер бусын үйл явдлын зураг авалтыг нийт 130 камерт суулгаж байна. Оны эцэст бид бэлтгэл ажлыг эцэслэх болно. Мэдээжийн хэрэг үүний дараа нь олон зүйл тохиолдоно, бид тухай бүрт шинэчилж, засч сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ бүтцийн хувьд нээлтийн ажил цаасан дээр аль хэдийн тодорхой болсон." гэжээ. Парис 2024 оны нээлтийн ёслол уламжлалт цэнгэлдэхээс холдож, урьд өмнө хэзээ ч байгаагүй бүтцээр зохион байгуулахаар төлөвлөж байна.Тамирчдын төлөөлөгчид завиар зорчиж байх үед дор хаяж 500,000 хүн Сена голын эрэг дээр цугларч, нээлтийн ажиллагааг үзэх юм.