MSports logo
Майкл Жордан гольфын супер од тамирчныг “Ичтэл” нь ялжээ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 12

  • Майкл Жордан гольфын супер од тамирчныг “Ичтэл” нь ялжээ

    Гольфийн спортын томоохон од өдгөө 30 настай, “PGA Tour”-ын найман удаагийн аварга, олимпын алтан медальт Ксандер Шауффеле саяхан Майкл Жорданд ичмээр ялагдал хүлээснээ “NBC Sports Chicago”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Өнгөрсөн сард болсон PGA аварга шалгаруулах тэмцээнд хамгийн сүүлд түрүүлсэн Шауффеле өнгөрсөн долоо хоногт “Дурсгалын тэмцээн”-ий бэлтгэлийн талбайд Майкл Жорданд ялагдсан байна. 

    Энэ талаар хэр байсныг асуухад:

    "Түүнтэй ярих үнэхээр хэцүү юм байна лээ. Тэр үгээр идэхдээ хамгийн сайн нь. Ярьж дуусаад намайг болгож өгсөндөө. Бүр дараалаад шүү. Энэ нь надад үнэхээр ичмээр санагдсан” гэжээ.

    Тоглолт хэр үргэлжилсэн талаар: "Сүүлийн гурван нүхэнд би үзүүлээд өгсөн. Би түүний нүхнүүдийг шатааж эхэлсэн. Тэгээд түүн рүү үг хаяхад тэр чимээгүй болж, анхаарлаа төвлөрүүлж, дараа нь 15-16 харьцаатай намайг болгож тавьсандаа. Хэрвээ дэлхий дээрх бүх зүйлсийг хичээнгүйлэн сурсан Майкл Жордан шиг хүмүүстэй таарвал гал дээр бүү тос нэмээрэй” хэмээн ялагдсанаа хүлээн зөвшөөрчээ 

    Майкл Жордан гольфын супер од тамирчныг “Ичтэл” нь ялжээ