MSports logo
Парисын олимпын үеэр Луврын музей дотор иога, бүжиг, дасгал хийнгээ үзмэрүүдтэй танилцах боломжтой
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 24

  • Парисын олимпын үеэр Луврын музей дотор иога, бүжиг, дасгал хийнгээ үзмэрүүдтэй танилцах боломжтой

     Дэлхийн хамгийн алдартай музей болох Луврын музей Парисын олимпын наадмын соёлын хөтөлбөрийн хүрээнд алдарт галерейдаа иога, бүжиг болон спортын анхан шатны хичээлүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

    Дэлхийн хамгийн том музей нь зочдод багш, дасгалжуулагч нартай бүжиг, иога, дасгал сургуулилт хийхийн хажуугаар дэлхийд алдартай уран зураг, баримлуудыг үзэх боломжийг олгоно. Олимпын наадмыг зохион байгуулагчдын зүгээс гаргасан мэдэгдэлд 7-р сарын 26-нд Парист болох наадам эхлэхийн өмнө олимпын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой хэд хэдэн томоохон ажлуудын нэг нь энэ байх болно гэж ээ. 

    Парисын олимпын үеэр Луврын музей дотор иога, бүжиг, дасгал хийнгээ үзмэрүүдтэй танилцах боломжтой

    “Луврын музей нь дэлхийн биет өвийн хувьд Парис хотын төвд байдаг. Энэ нь нэг ёсондоо Олимпын наадмын гол цөм байх болно” хэмээн музейн дарга Лоренс де Карс хэлэв. Мөн импрессионист бүтээлийн өлгий болсон Музей д’Орсей гэх мэт урлагийн өөр дөрвөн газар олимпын наадамтай холбоотой спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон олимпын наадам үзэхийн хажуугаар дэлхийн урлагийн үнэт үзмэрүүдтэй давхар танилцах боломж олдож байна.