MSports logo
“Улаанбаатар ММС Энержи” баг анх удаа 3х3-ийн Их дуулгад түрүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 16

  • “Улаанбаатар ММС Энержи” баг анх удаа 3х3-ийн Их дуулгад түрүүллээ

    Энэ амралтын өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Их дуулга тэмцээн болж өндөрлөлөө. Монгол улсаа төлөөлөн оролцсон “Улаанбаатар ММС энержи” баг аваргын төлөө Серби улсын хүчирхэг “Лиман” багтай тоглон 21-19 харьцаатай ялалт байгуулан анхны “Мастерс” ангиллын тэмцээнд түрүүлж 3х3 багийн төрөлд түүхэн амжилтай үзүүллээ. Тус багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Стив Сэр, Марко Дугосия нар багтаж Стив Сэр тус тэмцээний шилдэг тоглогчоор шалгарлаа. 

    Шигшээ наймд БНХАУ-ын "Вуши" багийг 21:17-гоор, хагас шигшээд Мадагаскарын "Антананариво" багийг 22:12-оор хожин финалд шалгарсан юм. Хамгийн сүүлд 2022 онд "Сансар ММС Энержи" баг "Манила"-гийн Их дуулгын хагас шигшээд шалгарсан нь Монголын багуудын хамгийн өндөр амжилт байсныг "Улаанбаатар ММС Энержи" баг ахиулж анх удаа аварга болж 40.000 долларын эзэд боллоо. 

    “Улаанбаатар ММС Энержи” баг анх удаа 3х3-ийн Их дуулгад түрүүллээ