MSports logo
NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 13

  • NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    Жил бүр ESPN-ээс эрхлэн гаргадаг шилдэг 100 тоглогчийг зарласан ба 25-50 хүртэл эрэмбэлэгдсэн тоглогчдийг хүргэж байна. Тус чансааг 13 дахь жилдээ гаргаж байгаа ба сурвалжлагч, редактор, продюсер, шинжээчдээс бүрдсэн 150 гаруй хүн тоглогчдын нөлөө, статистик баримт, хамгаалалтын нөлөө, дундаж үзүүлэлт, тогтвортой тоглох магадлал, багт үзүүлж буй үр нөлөө зэрэг бүхий л зүйлийг харгалзан үзэж энэхүү чансааг гаргасан юм. 

    50. Жаррет Аллен /Клевлэнд Кавальерс/

    Лигт Никола Жокич, Жаннис Антетокоунмпо, Энтони Дэвис, Жоэл Эмбийд зэрэг хүчирхэг төвүүдийг хамгаалахад хэрэгтэй цөөхөн хэдэн том тоглогчдын нэг бол Жаррет Аллен. Түүнийг 10-аас дээш самбараас бөмбөг авалт, хоёр хаалт хийсэн тохиолдолд 13-3 гэсэн амжилттай байгаа. Түүнийг улиралд 65 тоглолт тоглоход Кавальерс хамгаалалтын чансаагаараа дандаа эхний байруудад бичигдэж байжээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    49. ДеАндре Эйтон /Портланд Трэйл Блэзерс/

    Финикс Санс багтаа өөрийгөө батлах жилдээ хангалттай хэмжээнд хүрч чадаагүй түүнийг Кевин Дурантын солилцоогоор багаасаа явуулсан. Энэ жил 25 настай түүний хувьд залуучуудаар дүүрэн Портланд Трэйл Блэзерс багт өөрийн жинхэнэ чадамжаа харуулах боломжтой хэмээн сэтгүүлчид үзжээ.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    48. Ламело Болл /Шарлотт Хорнетс/

    Өнгөрсөн жил шагайны бэртлээс болж 36 тоглолт өнжсөн тэрээр бэртлээ бүрэн эдгээсэн гэсэн таатай мэдээтэйгээр эргэн ирж буй. 20 настайдаа бүх оддын тоглолтод сонгогдсон Ламело Болл өнгөрсөн улиралд оролцсон тоглолтууддаа 23.3 оноо, 6.4 самбар, 8.4 оновчтой дамжуулалт гэсэн сайн үзүүлэлт үзүүлээд байсан юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    47. Виктор Вембаняама /Сан Антонио Спурс/

    Энэ жилийн драфтын тэргүүн сонголт Франц хүү Сан Антонио Спурс багийн ирээдүй гэгдэж буй. Францын лигтээ 21.6 оноо, 10.4 самбар, 3.2 хаалт дунджилж байсан ба эхний улиралдаа бэлтгэлтэй байгаагаа харуулж улирлын өмнөх тоглолтод 19 минут тоглохдоо 21 оноо авсан. Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Энэ улирлын гол зорилго Плэй-оффт оролцох, би том ам гарч чадахгүй учир нь НБА-д анхны жилдээ л тоглох гэж байна” хэмээн даруухан хариулсан юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    46. Крис Мидлетон /Милаукий Бакс/

    Өнгөрсөн жил шилдэг 30 тоглогчийн жагсаалтад багтаж байсан ч улирлын өмнөх гэмтэл бэртлээс шалтгаалж 46 хүртэл хойшилсон байна. Өнгөрсөн улиралд 33 тоглолтод тоглохдоо 15.1 оноо, 4.2 самбар, 4.9 оновчтой дамжуулалт дунджилсан ба энэ жил Бакс багт Дэмиан Лиллард ирсэнээр түүний бөмбөг эзэмших хувь багассан гэхэд буруудахгүй. Гэхдээ л гэмтэл бэртэлгүй Крис Мидлетон плэй-оффт ямар аюултай тоглогч болохыг 2021 оны улиралд бид харсан билээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    45. Жулиус Рандл /Нью Йорк Никс/

    Өнгөрсөн жил 71-р байрт эрэмбэлэгдэж байсан тэрээр энэ жил 26 байр ахиж 45-р байрт жагслаа. Учир нь плэй-оффт ороогүй олон жил болсон Ниск багийг хоёр жил дараалан плэй-оффт оруулсан ба өөрөө ч хоёр жил дараалан Бүх Оддын тоглолтод сонгогдсон. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    44. СЖ МкКоллум /Нью Орлеанс Пеликанс/

    Өдгөө 32 настай туршлагатай тоглогч Нью Орлеанс Пеликанс багийн чадварлаг, амжилтаар цангасан залуучуудын туршлага, уураг тархи нь болж байгаа. Зион Виллиамсон бүрэн бэртлээсээ ирж, Брэндон Инграм одоогийн формоо алдахгүй бол тэд өрнөд бүсэд тийм ч амархан баригдах загас биш болно. МкКоллум өнгөрсөн жил 20.9 оноо, 4.4 самбар, 5.7 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    43. Жэймс Харден /Филаделфиа 76ерс/

    Өнгөрсөн жил 11-р байрт жагсан байсан Жэймс Харден 32 байраар ухарсан сөрөг амжилтын эзэн болов. Учир нь очсон баг болгондоо идээшиж чадалгүй солигдох хүсэлт гаргаж, багийнхаа уур амьсгалыг эвддэг түүнийг одоо хүртэл аль баг руу явах, багийн бэлтгэлдээ оролцох үгүй нь мэдэгдэхгүй байгаа. Өнгөрсөн улиралд плэй-оффын хоёрдугаар шатанд Бостон Селтикс багт хожигдоход Харденийг хангалттай хэмжээнд тоглоогүй хэмээн хөгжөөн дэмжигчид шүүмжилсэн. Тэрээр өнгөрсөн улиралд 21 оноо, 6.1 самбар, 10.7 оновчтой дамжуулалт гэсэн чамлахааргүй үзүүлэлт үзүүлсэн юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    42. Тайрис Макси / Филаделфиа 76ерс/

    Түүнийг энэ жил ямар байрлал дээр тоглох нь дээр дурдсан Хардены шийдвэртэй шууд холбоотой. Өнгөрсөн улиралд 20.3 оноо, 2.9 самбар, 3.5 самбар нэг тоглолтоор дунжаар гүйцэтгэсэн 22 настай ирээдүйтэй залуугийн хувьд Филаделфиа хотын явуулахыг хүсэхгүй тоглогчдын нэг болоод байгаа. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    41. Клэй Томпсон /Голден Стэйт Уарриорс/

    Лигийн шилдэг мэргэн буудагчдын нэг Томпсон өнгөрсөн улиралд 301 удаа алсын шидэлт амжилттай гүйцэтгэсэн байна. Өмнө нь хоёр талт элит тоглогч байсан түүний хувьд бэртлийн улмаас хамгаалалтын нөлөө багассан гэдгийг бид өмнөх улиралд харсан. Гэсэн хэдий ч Стив Керр түүнд итгэж хүчний довтлогчийн байрлал дээр тоглуулах бодолтой байгаагаа мэдэгдээд байгаа билээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    40. Эван Мобли /Клевлэнд Кавальерс/  

    2021 оны драфтын 3 дахь сонголт өдгөө 22 настай өсөж яваа залуу од Эван Мобли Кавальерс багийн ирээдүй гэгдэж буй. Өнгөрсөн улиралд тийм ч сайн амжилт үзүүлээгүй ч энэ жил түүний будагтай талбайд тоглох боломжийг нэмэгдүүлэх боломжтой Макс Струс, Жорж Нианг зэрэг шидэгчид ирсэн нь гурав дахь жилдээ тоглох гэж буй түүний хувьд том боломж юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    39. Демар Дерозан /Чикаго Буллс/

    Өнгөрсөн жил 28-р байрт жагсаж байсан Демар Дерозан лигийн шилдэг оноо түүгчдийн нэг. Өнгөрсөн жил ч үүнийгээ баталж 24.5 оноо, 5.1 оновчтой дамжуулалт дунджилсан байна. Буллс багт тоглосон сүүлийн хоёр жил бүх одод түвшинд тоглосон ч харамсалтай нь баг нь плэй оффт нэг ч шалгараагүй байгаа билээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    38. Зак Лавин /Чикаго Буллс/

    Чикаго Буллс багийн ирээдүй гэгдэж байсан Лавин бэртэл гэмтлээс шалтгаалж бүтэн улирал тоглоход хүндрэлтэй байв. Гэсэн ч тоглосон тоглолт бүрд 24.8 оноо, 4.5 самбар, 4.2 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багтаа тус болсон хэвээр байсан юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    37. Брэдли Бийл /Финикс Санс/

    Шилдэг оноо түүгч, өндөр ур чадвартай тоглогч Брэдли Бийл Вашингтон Визардс багаас явалгүй тус багтаа 160 оноо авахад л Элвин Хайсыг гүйцэж бүх цаг үеийн онооны тэргүүлэгч болох байлаа. Гэсэн ч тэр өрнөд бүсийн хүчирхэг баг буюу Кевин Дурант, Дэвин Бүүкер нараар удирдуулсан Финикс Санс багтай нэгдэж аваргын өрсөлдөөнд яригдаж буй багийн нэг хэсэг боллоо. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    36.  Дариус Гарланд /Клевлэнд Кавальерс/  

    Өнгөрсөн жил 46-т жагсаж байсан 23 настай залуу тоглогч өнгөрсөн улиралд өөрийгөө ямар чадвартай тоглогч гэдгээ дахин баталсан. Түүний статистик үзүүлэлт огцом өсөж 21.6 оноо, 7.8 оновчтой дамжуулалт гүйцэтгэн Плэй оффт 4-р байраар шалгарахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    35. Жа Морант /Мемфис Гриззлес/ 

    Жилийн өмнө л түүнийг НБА-ийн нүүр царай болно хэмээн үзэж шилдэг 10 тоглогчийн нэгээр нэрлэж байлаа. Гэсэн ч түүний талбайн гаднах асуудал, сахилга баттай холбоотой шийдвэрийн дагуу шинэ улирлын эхний 25 тоглолтод оролцуулахгүй шийдвэр гаргасан. Талбай дээр тоглох хугацаандаа 26.2 оноо, 5.9 самбар, 8.1 оновчтой дамжуулалт гэсэн элит түвшний статистикийг үзүүлсэн билээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    34. Кайри Ирвинг /Даллас Маверикс/

    Довтолгооны чадвар, клач шидэлт, бөмбөг эзэмшилтээрээ үргэлж лигийн тамирчдын дээгүүрт яригддаг Кайри Ирвинг өнгөрсөн улиралд бууриа сэлгэж Даллас Маверикс багтай нэгдэж Лука Дончичийн хамтрагч болсон. Гэсэн ч нэгдсэн даруйдаа сүүлийн тоглолтуудад амжилттай байж чадалгүй хэд хэдэн тоглолтод хожигдон плэй оффоос мултарсан нь тэднийг энэ улиралд амжилт үзүүлэх үү үгүй юу гэдэг дээр эргэлзэж буй хүмүүс олон. Ирвинг өмнөх улиралд 27.1 оноо, 5.1 самбар, 5.5 оновчтой дамжуулалт бодит шидэлтийн хувь 61.3 байсан нь түүнийг өндөр түвшний тоглогч хэвээр байгааг харуулж байна.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    33. Микал Бриджс /Брүүклин Нетс/

    Хамгаалалт, довтолгоо аль аль тал дээр чадварлаг Бриджс Финикс багт байхдаа 17.2 оноо дунджил байсан. Брүүклин хотод очсон эхний улиралдаа онцгой байж багийнхаа шилдэг гэдгээ баталж 26.1 оноо дунджлан шийдвэрлэх мөчүүдэд хэд хэдэн клатч шидэлт гүйцэтгэж байсан билээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    32. Жэйлн Брансон /Нью Йорк Никс/

    Өнгөрсөн жил 67-р байрт эрэмбэлэгдэж байсан Брансон 35 байр ахиж 32-р байрт жагссан нь өнгөрсөн улиралд Нью Йорк Никст багт гайхалтай уусаж тус багийг хоёр улирал дараалан плэй оффт оруулсан амжилттай шууд холбоотой. Нэг тоглолтод дунджаар 4.7 удаа алсын зайнаас шидэж 41.6%-ийн гүйцэтгэлтэй байсан нь тус багт дутагдаад байсан алсын зайны оноо авалтыг нөхөж чадсан юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    31. Жарен Жэйксон Жр /Мемфис Гриззлес/

    2022-2023 оны улиралд анх удаа бүх оддын тоглолтод сонгогдов. Замналынхаа хамгийн шилдэг улирлыг өнгөрсөн жил үзүүлсэн. 23 насандаа 18.6 оноо, 6.8 самбар, 3 хаалт гүйцэтгэсэн нь хамгаалалт болон довтолгоонд ямар чухал үүрэгтэй тоглогч гэдгийг нь нотолж байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    30. Паоло Банкеро /Орландо Мажик/

    Өнгөрсөн жил 82-р байрт эрэмбэлэгдэж байсан рүүки тоглогч 30-р байр хүртэл ахисан амжилт юунд байв. Мэдээж анх орсон улиралд нь хэрхэн тоглохыг нь тооцоолоогүй тул дутуу үнэлсэн нь ойлгомжтой. НБА гэх том лигт анх орсон улиралдаа 20.6 оноо, 6.9 самбар, 3.7 оновчтой дамжуулалт гүйцэтгэн дэлхийн хамгийн том сагсан бөмбөгийн лигт бэлэн гэдгээ харуулсан. Улмаар улирлын сүүлд шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн билээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    29. Трэй Янг /Атланта Хокс/

    Өнгөрсөн жил 16-р байрт жагсаж байсан Атланта Хок багийн холбон тоглогч Трэй Юнг 2022-2023 оны улиралд тийм ч сайн байж чадсангүй. Түүний оновчтой дамжуулалтын тоо 10.2 байсан ч түүний гол зэвсэг болох алсын зайн шидэлт эрс буурч 33.5 хувьтай довтлов. Мөн улирлын дундуур хэл амнаас холуур байж чадалгүй дасгалжуулагчтайгаа ам мурийж, багаас явах хүсэлт гаргасан зэрэг хов живүүд түүний нэрээс салаагүй билээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    28. Лаури Марканен /Юта Жазз/

    Хүн бүр онцлоод байдаггүй байсан Финланд залуу дэлхийн шилдэг сагсан бөмбөгчдөөс 28-р байрт эрэмбэлэгдсэн байна. Чикаго Буллс багт өөрийгөө тийм ч сайн харуулж чадаагүй тэрээр Юта Жазз багт ирснээр ямар чадвартай, өсөх ирээдүйтэй тамирчин гэдгээ батлан харуулсан улирал байлаа. Бүх оддын тоглолтод сонгогдож, улиралд амжилт нь ахисан тоглогчийн шагналыг нь хүртээд амжсан тэрээр Юта Жазз багийн гол тоглогчийн нэгд зүй ёсоор тооцогдоно. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    27. Брэндон Инграм /Нью Орлеанс Пеликанс/

    Бэртлээс болж бүтэн улирал тоглож чадаагүй ч өнгөрсөн жил өөрийгөө ямар аюултай тоглогч гэдгээ дахин нотолсон жил байлаа. Ялангуяа түүний дундын зайн шидэлтийг зогсооно гэдэг эсрэг багуудын шүдний өвчин байлаа. Өнгөрсөн улиралд 24.7 оноо, 5.5 самбар, 5.8 оновчтой дамжуулалт дунджилсан тэрээр энэ улиралд гэмтэл бэртлээс хол байж чадвал бүх оддын тоглолт, плэй оффт ч орох магадлалтай.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    26. Жрү Холидэй /Бостон Селтикс/

    Шинэ улирлын хамгийн том солилцооны нэг хэсэг бол Жрү Холидэй. Өнгөрсөн жилийн бүсийн финал хүртэл явсан Бостон Селтикс багт аваргын туршлагатай, урд шугамын ямар ч тоглогчдыг хамгаалах чадвартай, шийдвэрлэх мөчүүдэд багаа хөөддөггүй Жрү Холидэй ирсэн нь тэднийг аваргын өрсөлдөөнд дээгүүр байрт бичигдэх гол шалтгаан болж байна. Талбай дээр байх хугацаандаа хийх зүйлээ яс хийдэг Жрү Холидэй өнгөрсөн улиралд 19.3 оноо, 5.1 самбар, 7.4 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/

    25. Паскал Сиакам /Торонто Рэпторс/

    Өнгөрсөн жилийн бүх оддын тоглолтод оролцох ёстой байсан тоглогчдын нэг бол яах аргагүй Паскал Сиакам. Түүний хувьд өнгөрсөн улиралд 71 тоглолтод оролцохдоо 24.2 оноо, 7.8 самбар, 5.8 оновчтой дамжуулалтын хажуугаар тоглолт бүрд нэг бөмбөг таслалт дунджилсан юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна /25-50/