MSports logo
УСЭЙН БОЛТ ӨӨРИЙН БАЯРЫН ХӨДӨЛГӨӨНӨӨ ПАТЕНТЖУУЛАХААР МЭДҮҮЛЖЭЭ
  • А
    Админ

    8 сарын 24

  • УСЭЙН БОЛТ ӨӨРИЙН БАЯРЫН ХӨДӨЛГӨӨНӨӨ ПАТЕНТЖУУЛАХААР МЭДҮҮЛЖЭЭ

    Спринтийн домогт тамирчин Усэйн Болт алдарт баярынхаа хөдөлгөөний логотой болох хүсэлтэйгээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Патент, барааны тэмдгийн албанд баталгаажуулахаар мэдүүлжээ. Олимпын найман удаагийн аварга нэг гараа бөхийлгөж, нөгөө гараа тэнгэр рүү чиглүүлсэн "Аянга"-ны дүр төрхийг харуулсан зургаа ийнхүү өөрийн нэр дээр баталгаажуулахаар илгээжээ. 100 метр, 200 метрийн дэлхийн дээд амжилтын эзэн энэ зургийг хувцас, үнэт эдлэл, гутал, ресторан, спортын баар зэрэг олон зүйлд ашиглахаар төлөвлөж байна. Өргөдлийн дагуу лого нь "өвөрмөц дүр төрхтэй, нэг гараа бөхийлгөж, толгой руу чиглүүлсэн, нөгөө гараа дээшээ дээш харуулж буй хүний дүрсийг" санагдуулдаг. 36 настай тэрбээр 2017 онд Лондонд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа хөнгөн атлетикаас зодог тайлсан бөгөөд түүхэн дэх хамгийн хурдан хүн хэвээр байгаа юм.

    "Болт одоо тэмцээн уралдаанаас зодог тайлсан тул тэрбээр бизнесийн эзэнт гүрнээ өргөжүүлэхийг эрмэлзэлж байна. Түүний ялалтын дүр төрхийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг. Энэхүү барааны тэмдгийн бүртгэл нь түүнд өргөдөлд дурдсан зүйлийг өөрөө санал болгох эсвэл барааны тэмдгийг ашиглах эрхийг гуравдагч этгээдэд олгох боломжийг олгоно. Олон тооны од тамирчид өөрсдийн лого, дүрсний эрхтэй байдаг бөгөөд Рожер Федерерийн RF болон Криштиану Роналдугийн “CR7” нь хамгийн алдартай нь юм. Сагсан бөмбөгийн домогт Майкл Жорданы дүрсийг “Nike” бүртгэсэн нь дэлхий даяар хамгийн их таалагддаг логонд ордог билээ.
     

    Н.Бэлгүүн