MSports logo
“Улаанбаатар-2023” Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна
  • А
    Админ

    7 сарын 18

  • “Улаанбаатар-2023” Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна

      Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 20 дахь удаагаа “Улаанбаатар-2023” нэрэн дор зохиогдож байна. Монгол улсад анх удаагаа болж буй уг дэлхийн аварга нь долоодугаар сарын 14-нөөс 20-ны өдөр хүртэл “Степпе Арена”-д үргэлжилнэ. Энэ удаагийн Дэлхийн аваргад 50 гаруй орны 1000 орчим тамирчид гурван насны ангилал, дөрвөн өөр төрөлд 90 гаруй жинд хүч үзэж энэ жилийн дэлхийн шилдгүүдээ тодруулцгааж байна.

       Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр болсон Мастерс ангилалд -94 кг-ын жинд С. Өлзийбаяр алтан медалийн эзэн болсноор 2021 онд ДАШТ-ээс хүрэл медаль, 2022 онд Дэлхийн аварга харин өнөөдөр эх орны дэвжээнд хошой аварга болж дахин өөрийгөө батлан харууллаа. Дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Б.Хулан хүрэл медаль хүртсэн бол удаах хүрэл медалийг +70 кг-ын жинд ОУХМ М.Сугар "Не-ваза" төрлөөр энгэрээ мялааж хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигч, хамт олноо баярлууллаа.

       Өнөөдөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр үргэлжилж эрэгтэйчүүдийн 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг, дуо төрлийн холимог багийн өрсөлдөөн болно. Манай улсаас өнөөдөр жин тус бүрд хоёр тамирчин хүч үзэж байгаа бөгөөд спорт сонирхогч та бүхэн “Степпе Арена”-д хүрэлцэн ирж Монголын баг тамирчдаа уухайлан дэмжээрэй.

    Гэрэл зургийг MJJF хуудаснаас:

    cover
    cover