MSports logo
Passion UA багтай хийсэн Senzu-ийн олон улсын тавцан дахь гараа хэрхэн өрнөв?
  • М
    Мөнхбаясгалан

    3 сарын 24

  • Passion UA багтай хийсэн Senzu-ийн олон улсын тавцан дахь гараа хэрхэн өрнөв?

    Counter-Strike 2-ын ESL Pro League Season 23 тэмцээнд Senzu Passion UA багтайгаа эхний тоглолтоо хийсэн. Энэхүү нийтлээр Senzu-гийн талаар болон түүний дебют тоглолт, гаргаж буй амжилтын талаар хүргэх болно.

    Passion UA багтай хийсэн Senzu-ийн олон улсын тавцан дахь гараа хэрхэн өрнөв?

    The MongolZ багийн өмсгөлтэй хоёр жил маш сайн тоглолтыг үзүүлсээр ирсэн гол тоглогч болох М.Азбаяр буюу Senzu 2025 оны арван сард албан ёсоор The MongolZ багийн сэлгээнд сууж байгаагаа зарласан. Энэ мэдээ Монгол болоод дэлхий нийтэд энэ спортыг дэмждэг, үздэг хүмүүст маш том цохилт болсон. Энэ мэдээлэл гарахаас өмнөхөн Senzu 2025 оны HLTV Top 20 тоглогчдын жагсаалтад 13-р байранд орсон байсан бөгөөд сэлгээнд суулгасан шийдвэр нь дан ганц багийн биш М.Азбаярын өөрийнх нь шийдвэр бас байсан юм.


    М.Азбаяр буюу Senzu энэ шийдвэрийг гаргахдаа: “Баг дотор маргаан гарсан зүйл огт байхгүй. Энэ шийдвэр зуун хувь миний хүсэлт байсан. Надад хэсэг хугацаанд амралт, тайван байдал хэрэгтэй байна” гэсэн юм.

    Passion UA багтай хийсэн Senzu-ийн олон улсын тавцан дахь гараа хэрхэн өрнөв?

    Энэ үед The MongolZ баг шинэ тоглогч хайхаас гадна, М.Азбаярыг өөр багт орох, тэр дундаа NAVI болон Passion UA багууд сонирхож байгаа шуум гарсан. Энэ үйл явдал Дэлхий нийтийн ярианы гол сэдэв болж байсан юм.

    Passion UA багтай хийсэн Senzu-ийн олон улсын тавцан дахь гараа хэрхэн өрнөв?

    Passion UA:

    Ийнхүү Senzu албан ёсоор 2026 оны хоёрдугаар сарын 13-ний өдрөөс эхлэн Passion UA багт зээлээр очсон. Passion UA нь Украйн улсын ба бөгөөд энэ багт Монгол тоглогч Senzu, Украйн тоглогч Kvem, Өмнөд Африк тоглогч JT, АНУ-ын тоглогч nicx, Аргентин улсын тоглогч try гэсэн бүрэлдэхүүнтэйгээр боссон юм. Ингэснээр энэ багт тулгарч болох хамгийн эхний бэрхшээл нь гишүүд хоорондоо ойлголцох хэлний асуудал юм.


    Passion UA: "Бид Senzu-тэй энэ оны эхний Мажор тэмцээн хүртэл гэрээ хийсэн. Хэрвээ Senzu манай багт тааран, сайн амжилтыг үзүүлж чадвал бид албан ёсоор худалдаж авахад бэлэн байна" хэмээн мэдэгдсэн.

    ESL Pro League Season 23

    Senzu- ийн шинэ багтайгаа оролцсон эхний тэмцээн нь ESL Pro League Season 23 байсан юм. Тэрээр дебют тоглолтоо Team Liquid багийн эсрэг хийсэн. Энэ тоглолтод Passion UA баг 2:0 гэсэн үр дүнтэй хожил байгуулж тэмцээнийг маш сайн эхлүүлсэн юм. Senzu энэ тоглолтод сайн тоглолт үзүүлж нийт хоёр тоглолтын турш хоёр багийн бүх гишүүдээс хамгийн их буюу 48 килл хийсэн юм. 

    Дараагийн тоглолт FUT Esports багтай тоглож 1:2 гэсэн харьцаатай хожигдсон. Мөн л Senzu багаа манлайлж 1.44 гэсэн үзүүлэлт үзүүлсэн. Үүний дараа paiN багтай таарсан мөн адил 1:2, дараа нь HEROIC багтай тоглож 0:2 гэсэн харьцаатай хожигдож тэмцээнийг өндөрлүүлсэн.

    Хэдий тэдний шинэ бүрэлдэхүүнтэй хийсэн анхны тэмцээнээ ингэж өндөрлүүлсэн ч Senzu маш сайн тоглолтыг үзүүлсэн. Тэрээр дөрвөн тоглолтод (Senzu) багаа тэргүүлж хоёр удаа шилдэг, хоёр удаа хоёрдугаар байрт орсон. Дундаж үнэлгээ 1.18 үзүүлэлттэй багийн бусад тоглогчдоос илт өндөр: Kvem (1.00), try (0.97), nicx (0.85), JT (0.79).

    Passion UA багтай хийсэн Senzu-ийн олон улсын тавцан дахь гараа хэрхэн өрнөв?

    Хэдийгээр Senzu тэмцээнээ эрт дуусгасан боловч багийн гишүүд, дасгалжуулагч, эзэн түүнд маш их сэтгэл хангалуун байгаа. Тэрээр бүх үзүүлэлтээр багаа тэргүүлж өөрийгөө өндөр түвшний тоглогч гэдгээ батлан харуулсан. Азбаярын энэ амжилтыг бүрэн дүгнэхэд эрт байна. 

    Passion UA багтай хийсэн Senzu-ийн олон улсын тавцан дахь гараа хэрхэн өрнөв?

    Passion UA багийн ахлагч JT:

    “Хэдийгээр багийн гишүүд хоорондоо ойлголцоход төвөгтэй байгаач манай багт Монгол од тоглогч байгаа. Бидний англи хэл улам сайжрах болно.” Хэмээн хэлсэн нь энэ багийн амжилт хэр хол хүрэх нь харагдаж байгаа юм.


    Багийн нийт үр дүнгээс үл хамааран Senzu-ий Passion UA-д хийсэн анхны тоглолтыг амжилттай гэж үзэж болно. Тэрээр олон улсын багт сайн дасан зохицож, өндөр түвшинд тоглосоор байв. Олон улсын цахим спортын аналист 1xBet-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Дэлхийн шилдэг багуудад авьяаслаг Монгол тоглогчдод анхаарал хандуулах ёстой гэсэн дохио мэдэгдэл байж магадгүй юм. Хэрэв Senzu олон улсын багт элсэж, гялалзаж чадсан бол бусад Монголын цахим спортын тоглогчид ч мөн адил танигдаж дэлхийн тавцанд Монголын нэр хүндийг өсгөж чадна.