"Нээлтийн ёслолын үеэр Олимпын далбааг урвуу мандуулсан" гэж сэтгүүлч Дэн Ветзел Твиттер хуудаснаа жиргэжээ. Олимпын далбааны зургуудаас харахад бэлгэдлийн таван өнгийн цагариг буруу байрлалтай, буруу мандуулсан нь харагдаж байв.
Хачирхалтай нь 2000 онд ч мөн Австрали улсын Сидней хотод болсон олимпод үүнтэй төстэй дүр зураг гарч байжээ. Тухайн үед олимпын нээлтийн ёслолоор олимпын далбааг мандуулах үеэр далбаагаа урвуугаа харуулж андууран мандуулсан байж. "Парис хотноо болсон нээлтийн үйл ажиллагааны үеэр бороо орж бүрхэг байсан учир ихэнх тамирчид анзаараагүй байсан байх" гэж DailyMail-н шар мэдээний буланд ч мөн бичигдсэн байна. Францын цаг уурчид цаг агаарын "Гамшиг" гэж нэрлэсэн энэ үед тамирчид байгаль орчны нөлөөнд авталгүй, сэтгэл санаагаа өөдрөг байлгахын тулд борооны цув өмсөж, шүхрээр хамгаалахаас өөр аргагүй болжээ.
Сена мөрний эрэг дээрх Олимпын далбаа урвуугаа харсан нь алдаа боллоо
Н
Нанва
7 сарын 27
Oh god is the flag upside down? pic.twitter.com/MSl0RradEe
— Scott Bryan (@scottygb) July 26, 2024