MSports logo
Mohamed Salah Premier league-н түүхэн амжилт эвдэж чадах уу?
  • Т
    Тэлмүүн

    4 сарын 25

  • Mohamed Salah Premier league-н түүхэн амжилт эвдэж чадах уу?

    Саяхан гэрээгээ 2 жилээр сунгасан Египет шидтэн Mohamed Salah энэ улиралд клубийнхээ хамт Английн Premier League-т түрүүлэх магадлал 99% болоод байгаа бол мөн 1 улиралд гоол болон гоолын дамжуулалт хамгийн их хийсэн тамирчин болж чадах уу? 


    Mohamed Salah энэ улиралд 27 гоол 18 гоолын дамжуулалт өгч, нийт 45 гоол оролцсон бол түүний дээр:

    • Alan Shearer (1994/95): 47 ( 34 гоол, 13 гоолын дамжуулалт)
    • Andrew Cole (1993/94): 47 ( 34 гоол, 13 гоолын дамжуулалт) нар бичигдэж байна.


    Мөн 1 улиралд гоолын дамжуулалтын статистикаар:

    • Kevin de Bruyne (2019/20): 20 гоолын дамжуулалт
    • Thierry Henry (2002/03): 20 гоолын дамжуулалт
    • Mesut Özil (2015/16): 19 гоолын дамжуулалт
    • Mohamed Salah (2024/25): 18 гоолын дамжуулалт гэсэн үзүүлэлттэй байна.


    Liverpool клубт Premier League-н 5 тойргийн тоглолт дутуу байгаа ба Mohamed Salah үлдсэн тоглолтуудад тоглож дээрх амжилтуудыг эвдэж чадах болов уу?