Хойд Америкийн мэргэжлийн спортын дээд лигийн тамирчид хамгийн өндөр дүнтэй гэрээг үзэглэж, дэлхийн шилдэг тамирчдыг цуглуулдгаараа онцлогтой. NBA болон NFL-ийн 2023 оны улиралд 50 сая доллароос дээш цалинтай найман тоглогч байгааг онцолж байна.
МЛБ-ын Лос Анжелес Доджерс багтай шинэ гэрээ байгуулсан супер од Шохэй Охтани ирэх жил дунджаар 70 сая ам.долларын авах боломжтой болсон нь 2024 онд бүх тамирчдыг тэргүүлэх боломжтой. Мөн Саудын Арабын хөлбөмбөгийн дээд лиг одуудыг авчрахын тулд хамгийн өндөр гэрээ санал болгож байгаа нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Иймд тэдгээр тоглогчдыг энэхүү жагсаалтад оруулсангүй. Зөвхөн Хойд Америкийн мэргэжлийн лигийн хамгийн өндөр цалинтай тоглогчдыг танилцуулъя.