Хөлбөмбөгийн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үеэр Лионель Мессигийн өмсөж байсан долоон өмсгөлийн зургааг нь дуудлага худалдааны байгууллага “Sotheby's” өчигдөр 7.803 сая доллароор худалдсан байна. Аргентины цайвар цэнхэр, цагаан босоо судалтай зургаан өмсгөлийг Саудын Араб, Мексикийн эсрэг хийсэн хэсгийн гурван тоглолтын хоёрт нь өмссөн ба Австрали, Нидерланд, Хорватыг хасагдах шатанд хожсон тоглолтын өмсгөл мөн финалд Францын эсрэг хийсэн тоглолтод өмссөн өмсгөлүүдийг нь худалдаалсан байна.
Дуудлага худалдааны “Sotheby's” байгууллагын тэргүүн Брам Вахтер "Эдгээр түүхэн өмсгөлүүд нь спортын түүхэн дэх хамгийн чухал мөчүүдийн нэгийг бодитоор санагалзуулна. Түүхэнд дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Леонель Мессигийн замнал дахь шилдэг амжилттай холбоотой тул хэн бүхэнд үнэ цэнтэй байх болно” хэмээн мэдэгдсэн байна.