Монголчуудын тэр дундаа Улаанбаатарчуудын хамгийн том асуудал буюу “Утаат” улирал хэдийнээ эхэлжээ. Эдгээр саруудад хүн бүр шахуу өвдөж бас хүндэрч, эдгэж өгдөггүй ханиад томуу тусах нь элбэг. Мэргэжилтнүүд“Энэхүү ханиад томоонууний вирус олон хоногоор сунжраад эдгэхгүй байгаа нь агаар орчны бохирдолтой шууд холбоотой” хэмээн үзээд хэдийнээ олон жилийн нүүрийг үзжээ.
Агаарын бохирдол хүний амьсгалын замын эрхтэн тогтолцоо, зүрх судас, дархлаа, нөхөн үржихүй болон дээд мэдрэлийн үйл ажиллагаанд эрхтэн тогтолцоог өвчлүүлэх нөлөө үзүүлдэг. Агаарын бохирдолтой орчинд удаан байвал хүний эрүүл мэндэд дараах хүндрэлүүд илэрдэг байна.
-Ханиах, найтаах
-Нүд, хамар аргаж загатнах
-Амьсгалын дээд замын өвчинд өртөмтгий болох
-Архаг ядаргаа
-Уушгины багтаамж багасаж, амьсгал давчдах
-Хавдар гэх мэт
Агаарын бохирдол зөвхөн манай улсад тохиолдсон бэрхшээл биш, дэлхий нийтийн асуудал бөгөөд айл өрх бүр дор бүрнээ өөрсдийгөө хамгаалах цаг хэдийнээ иржээ.