MSports logo
Монгол улсын шигшээ Японы шигшээ багаас юугаараа илүү вэ?
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 19

  • Монгол улсын шигшээ Японы шигшээ багаас юугаараа илүү вэ?

    Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд Монгол улсын шигшээ баг С бүст Гуам, Хятад, Японы хүчирхэг багуудтай учраа таарсан. Хэсгийн бүх багууд хоорондоо хоёр тоглолт хийх хуваарьтай. Манай улс энэ оны хоёрдугаар сарын 22-нд Хятад улсын талбайд зочлон 80-49 харьцаатай, 2-р сарын 25-ны өдөр Гуамын шигшээ багийг талбай дээрээ хүлээж авсан тоглолтод 63-74 харьцаатай тус тус ялагдал хүлээсэн. Харин энэ удаа хэсэгтээ нэг ч хожигдол хүлээгээгүй хүчирхэг Японы шигшээ багтай талбай дээр нь буюу Уцүномияа хотын Никкан Точиги цэнгэлдэх хүрээлэнд

    р сарын 21-ний 18:05 цагаас тоглох гэж байна.

    Монгол улсын шигшээ Японы шигшээ багаас юугаараа илүү вэ?

    Хоёр улсын шигшээ баг хэдийнээ бүсийнхээ Хятад, Гуамын шигшээ багуудтай тоглосон ба тухайн хоёр тоглолтод үндэслэн голлох статистик үзүүлэлтүүдийг онцолж байна. Япончууд мэдээж хүчирхэг баг тэд Токио хотноо Хятадын багийг 76:73-аар буулгаж авсан нь 88 жилийн дараа олон улсын сагсан бөмбөгийн томоохон тэмцээнд эртний өрсөлдөгчөө анх удаа хожсон. Мөн Гуамын шигшээг талбай дээрээ 77-56 харьцаатай төвөггүйхэн буулгаж авсан юм. Хоёр шигшээ багийн хэсэгтээ хийсэн хоёр тоглолт дээр үндэслэн гаргасан статистик үзүүлэлтийг танилцуулъя:

    Шигшээ багийн үзүүлэлтээр тэргүүлэгчид

    Талбай дээрх үр нөлөө:

    Жош Хэррелсон +27

    Баттүвшиний Билгүүн +15.5

    Оноо авалт:

    Юудай Баба 24 оноо

    Баттүвшиний Билгүүн 14 оноо

    Самбар:

    Жош Хэррелсон 21

    Баттүвшиний Билгүүн 5.5

    Оновчтой дамжуулалт:

    Юүки Кавамура 4.5

    Түмэнбаярын Ууганбаяр: 3.5 

    Довтолгооны үзүүлэлт /хувиар/:

    Давуу тал:

    Манайх хэдий бага довтолж байгаа ч 40.4 хувийн довтолгоо амжилттай гүйцэтгэж байгаа бол Япон 36.1 хувьтай. Үүнээс дундын зайн довтолгоо 50.8%-тай байгаа бол Япон 44.6 хувьтай довтолж байна. Алсын зайн шидэлт болон чөлөөт шидэлтийн гүйцэтгэл тийм ч зөрүүтэй биш байна. Япон алсын зайнаас 29.9 хувьтай, Монгол 26.1 хувьтай довтолсон бол чөлөөт шидэлт манай шигшээ 70.6 хувьтай, Япон 79.1 хувтай тус тус шидэж байна. 

    Монгол улсын шигшээ Японы шигшээ багаас юугаараа илүү вэ?

    Давуу болон ойролцоо үзүүлэлтүүд:

    Бөмбөг таслалт 

    Монгол 10- Япон 6

    Хаалт

    Монгол 2.5 -Япон 2.5

    Довтолгооны самбар

    Монгол 8 - Япон 10

    Эсрэг багийн бөмбөг алдалтаас авсан оноо

    Монгол 9.5 - Япон 10.5

    Хоёр дахь боломжоор авсан оноо

    Монгол 8 - Япон 4.5

    Будагтай талбайгаас авсан оноо

    Монгол 26 - Япон 25

    Сэлгээний оноо авалт

    Монгол 22.5 - Япон 27

    Хувийн алдаа

    Монгол 18.5 - Япон 15.5

    Манай шигшээ багийн анхаарах буюу Японы шигшээ багийн давуу үзүүлэлтүүд:

    Оноо

    Япон 76.5 - Монгол 56

    Самбар

    Япон 45.5 - Монгол 27

    Хамгаалалтын самбар

    Япон 35.5 - Монгол 19

    Оновчтой дамжуулалт

    Япон 17.5 - Монгол 11.5

    Бөмбөг алдалт

    Япон 10 - Монгол 23

    Хурдан довтолгоогоор авсан оноо

    Япон 13 - Монгол 9.5

    Зэрэг үзүүлэлтүүд харагдаж байна. Манай шигшээ баг өөрсдөөс шалтгаалах бөмбөг алдалт, самбарын хашилтаа сайжруулан, багийн алдаагаа хянаж, хоорондын ойлголцол сайн байж чадвал хүчирхэг Японы шигшээ багтай ойрхон оноонд өрсөлдөх боломж байгааг статистик үзүүлэлт харуулж байна. Монгол улсын Үндэсний шигшээ багтаа амжилт хүсье!