MSports logo
ЯНЖОУ 2022 ХАГАС МАРАФОН УРАЛДААН COVID-19-ИЙН УЛМААС ЦУЦЛАГДЛАА
  • А
    Админ

    7 сарын 5

  • ЯНЖОУ 2022 ХАГАС МАРАФОН УРАЛДААН COVID-19-ИЙН УЛМААС ЦУЦЛАГДЛАА

    Арваннэгдүгээр сард Янжоу хотноо зохион байгуулагдах байсан дэлхийн хөнгөн атлетикийн хагас марафон гүйлтийн тэмцээн цуцлагдлаа. Уг арга хэмжээ 3-р сарын 27-нд болох байсан ч 11-р сарын 13-нд дахин товлогдсон. Хятадын Хөнгөн атлетикийн холбоо болон орон нутгийн Зохион байгуулах хороо удаан хэлэлцсэний эцэст энэ жил марафоныг зохиох боломжгүй гэж харилцан тохиролцсоны дараа ийм шийдвэр гаргасан байна. Үүний зэрэгцээ 2027 оны гуравдугаар сард болох Хөнгөн атлетикийн замын гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Янжоу хотод олгохоор болжээ. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Кое хагас марафон гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийллээ. "Харамсалтай нь, энэ жил АШТ-ийг зохион байгуулах боломжгүй, гэхдээ манай тэсвэр хатуужилтай тамирчид ирэх жил Ригад өрсөлдөх боломжтой болно" гэж Коэ хэллээ.

    Зөвлөлөөс 2027 онд Янжоу хотод дахин тэмцээн зохион байгуулах шийдвэр гаргасан нь зохион байгуулах хороонд итгэж, дэлхийн хөнгөн атлетикийн цуврал тэмцээнийг анхны боломжоороо эргэн ирж зохион байгуулах хүсэлтэй байгаагаа харуулж байна. Замын гүйлтийн анхны аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 1-ний хооронд Латвийн нийслэл Рига хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид хагас марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнийг замын гүйлтийн аварга шалгаруулах тэмцээний нэг хэсэг болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дэлхийн 5 км-ийн аварга шалгаруулах тэмцээнийг мөн танилцуулахаар төлөвлөж байна. Хятад улс COVID-19-ийн эсрэг хатуу бодлого баримталж, олон улсын хилээр нэвтрэхийг хязгаарлаж, хөл хорио тогтоосоор байна. Бээжин 2022 Өвлийн Олимпын наадам 2-р сард "хаалттай удирдлагын" системээр зохион байгуулагдсан. Саяхан есдүгээр сарын 10-наас есдүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулагдах байсан “Ханжоу-2022” Азийн наадам тахлын улмаас мөн хойшлогдоод байсан билээ.

     

    Н.Бэлгүүн